Аймгийн ЗДТГ

Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн малчин Галсандоржийн Ганбаатар “Алтан хурга”-ны эзэн боллоо.

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтран цагаан сарын босгон дээр “Алтан төл”-ийн эздийг тодруулдаг уламжлалтай билээ. Таван хошуу сүргээ өсгөн үржүүлж, тоо толгой ашиг шимийг нь сайжруулж буй малчдад олгодог энэхүү шагналаар Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн малчин Галсандоржийн Ганбаатар тодорч, “Алтан хурга”-ны эзэн боллоо.Улсын Их Хурлын Гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон сум орон нутгийн удирдлагууд хоёрдуг
2/14/2018

Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам “Улсын аварга малчин” боллоо

Ирж буй шар нохой жилийн сар шинийн босгон дээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг дээшлүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлсан Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам “Улсын аварга малчин” болж, шагналаа гардан авлаа. Улсын Их хурлын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон сум орон нутгийн удирдлагууд 2-р сарын 13-ны өдөр Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпаламд “Улсын аварга малчин” цол хүртээж,
2/14/2018

Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан “Улсын аварга малчин” цол хүртлээ.

Ирж буй шар нохой жилийн сар шинийн босгон дээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг дээшлүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлсан Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан “Улсын аварга малчин” цол хүртлээ. Улсын Их хурлын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон сум орон нутгийн удирдлагууд 2-р сарын 13-ны өдөр Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравданд “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан
2/14/2018

Ховд аймгийн "Есөн алдартан" тодорлоо

XVII жарны Тийн унжлагат хэмээх Шороон нохой жилийн сар шинийн босгон дээр 2017 онд ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа онцгой амжилт гарган, аймаг, сумын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан 9 эрхмийг аймгийн есөн алдартанаар шалгаруулан шагнаж урамшуулав. ВИДЕО:Тухайлбал, Боловсролын салбарын алдартнаар Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Эрдэнэчимэг, Барилга, дэд бүтцийн салбарын алдартнаар “Зорчигч тээвэр” ХХК-ийн жолооч Х.Энх-Амар,Санхүүгийн салбарын
2/12/2018

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон дээр 22 уяач аймгийн "Алдарт уяач" цол хүртлээ

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон дээр аймгийн Алдарт уяачаар Алтай сумын уяач Х.Жаргалсайхан, Булган сумын уяач П.Гансүх, Р.Ганбаатар, Буянт сумын уяач Д.Далхжав, Дарви сумын уяач П.Давааням, Н.Сум-Очир, Дуут сумын уяач Н.Намбар, Зэрэг сумын уяач Б.Баатарбилэг, Манхан сумын уяач Х.Нармандах, Мөст сумын уяач Э.Лхагвасүрэн, Ж.Тулга, А.Цэрнээ, Мянгад сумын уяач Б.Даваадалай, Ч.Загджав, У.Хүрлээ, Үенч сумын уяач Д.Өлзийбат, Б.Бирваа, Чандмань сумын уяач С.Дашда
2/12/2018

Шилдэг тэргүүний сум, баг, байгууллагууд шагналаа гардан авлаа

2018 оны 02-р сарын 10-ны өдөр спортын ордонд зохион байгуулагдсан XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн  барилдааны үеэр Ховд аймгийн тэргүүний сум, байгууллага, багуудын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Өөрөөр хэлбэл тэргүүний сумаар Булган сум, 2-р байранд Эрдэнэбүрэн сум, 3-р байранд Цэцэг сум шалгарсан. Харин тэргүүний багаар Булган сумын Алагтолгой баг, Жаргалант сумын Алагтолгой баг, Мөст сумын Улаантолгой багууд тус тус
2/12/2018

"ХАВРЫН ӨНГӨ"-2018 үзэсгэлэн худалдаанд 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг угтсан “Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 09-нөөс 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн газар, Биеийн тамир спортын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хөг
2/11/2018

Ховд аймгийн Булган сум, Булган сумын Алагтолгой баг 2017 оны ажлаараа аймагтаа тэргүүлэв

Аймгийн ЗДТГ-аас жил бүр Хяналт үнэлгээ хийж сум байгууллагуудын ажлыг нийт 60 гаруй үзүүлэлтээр дүгнэн байр эзлүүлдэг. Тэгвэл бүх ажлын үзүүлэлтээрээ Булган сум хамгийн өндөр үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Булган сум 2017 оны ажлаараа аймагтаа 1 дүгээр байранд мөн тус сумын Алагтолгой баг аймгийн 91 багаас ажлаараа 1 дүгээр байранд шалгарсан бөгөөд аймгийн Засаг дарга Д.Галсандондог орон нутагт ажиллах үеэрээ тэргүүний сум, багийн шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Аймгийн За
2/10/2018

Аймгийн Засаг даргын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийнхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн ахмад үеийн 20 гаруй ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн удирдлагууд орон нутгийнхаа цаг үеийн нөхцөл байдал, мал аж ахуйн өвөлжилтийн ерөнхий төлөв, 2017 оны томоохон бүтээн байгуулалт, 2018 оны цаашдын зорилтуудын талаар ахмад үеийн ажилтнууд
2/10/2018

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог 17 сумын Засаг дарга, 20 байгууллагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулав

Ховд аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Галсандондог энэ оны 2-р сарын 06-ны өдөр аймгийн 24 сургуулийн захирал, 31 цэцэрлэгийн эрхлэгч нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулсан бол 2-р сарын 09-ны өдөр 17 сумын Засаг дарга, 20 гаруй албан байгууллагын удирдлага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай үр дүнгийн гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг үзэглэлээ.Үр дүнгийн гэрээнд байгууллагууд үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, аши
2/10/2018
Ховдын мэдээ