Аймгийн ЗДТГ

Аймгийн аварга малчин, тариаланчдыг шалгарууллаа

Өнөөдөр /2025.01.30/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хурлаар: -Аймгийн хошой аварга малчин өрх, аймгийн аварга малчин өрх, аймгийн аварга тариаланч өрх, аймгийн аварга саальчин өрх шалгаруулах тухай,-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан мэдээллийг тус тус хэлэлцэв. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар сумдаас ирүүлсэн материалыг хүлээн авсан. ХХААГ-ын дарга Б.Сандагсүрэн журмын дагуу, болзол шаардлага хангасан малчдын мэдээллийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Зөвлөлийн
1/30/2025

Манхан сумын иргэдэд “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хөтөлбөр танилцуулав

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж байна. Өнөөдөр /2025.01.29/ аймгийн Засаг даргын орлогч дарга Э.Уртнасан Манхан суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: -Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, -Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, -Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, -Улсын Бүртгэлийн хэлтэс, -Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, -Байгаль, орчны газар зэрэг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд багт
1/30/2025

Манхан суманд бохирын нэгдсэн систем шаардлагатайг хэлж байна

Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан Манхан суманд ажиллав. Энэ үеэр “Шувуухай” хүүхдийн цэцэрлэгээр орж ажил байдалтай нь танилцлаа. Тус цэцэрлэг нь 24 орон тоотой. Зургаан бүлэгт 180 хүүхэд хамруулж сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Эрхлэгч О.Насанжаргалын өгсөн мэдээллээр: Хүүхэд, багачуудад сургуулийн өмнөх боловсрол олгох ажил хэвийн. Сургалтын орчин, тохижилтын ажлыг зохих түвшинд хийсэн талаар мэдээлэл өглөө. Мөн шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг танилцуулав. Ойрын жилүүдэд:
1/30/2025

Манхан сум аюулгүйн нөөцийн өвс тэжээлээ задлаагүй байна

Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан Манхан суманд ажиллах үеэрээ сумын аюулгүйн нөөцөөр орж өвс, тэжээлийн хадгалалттай танилцлаа. Сумын Засаг дарга П.Мягмарсүрэнгийн өсгөн мэдээллээр: Сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг задлаагүй. Харин аймгийн аюулгүйн нөөцөөс хуваарилсан өвс, тэжээлийг малчдад олгожээ. Өвөлжилт хүндэрсний улмаас малын хорогдол эхэлсэн. Одоогоор 50 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна. Манхан сумын хувьд өвөлжилт хүндхэн байгаа сумдын нэг. Сүүлийн өдрүүдэд б
1/29/2025

Манхан сумын дулааны станц 10 хоногийн нүүрсний нөөцтэй байна

Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан өнөөдөр /2025.01.29/ Манхан суманд ажиллаж байна. Тэрбээр тус сумын дулааны “Эрчим дөл” ХХК -ийн үйл ажиллагаатай танилцлаа.Тус компани нь 2018 онд төсөвт байгууллагуудыг дулаанаар хангах хүчин чадалтайгаар байгуулагдсан. Байнгын хоёр нөөцийн нэг зуухтай. Жилд 1200-1300 тн нүүрс зарцуулдаг. 13 хүний орон тоотой, төсөвт таван байгууллагаас гадна 15 аж ахуйн нэгж, 20 гаруй айл өрхийг дулаанаар хангаж байна. Өнөөдрийн байдлаар 10 хоногийн нүүрсн
1/29/2025

Аймгийн УЦУОШТ-д цаг уурын автомат станц хүлээлгэн өглөө

“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” төслөөс Ховд, Говь-алтай аймгуудын УЦУОШТ-дэд цаг уурын автомат станцыг хүлээлгэн өглөө.Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн санхүүжилтээр “Цаг уурын автомат станцаар хангах” ажлын хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт, 28-ны өдөр Говь-алтай аймагт тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “АЧСВС” ХХК-аас цаг уурын тоног төхөөрөмж, систем үйлдвэрлэлтээрэ
1/28/2025

Б.Цэрэндавааг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

Боловсролын яамны сайдын тушаалаар Б.Цэрэндавааг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Үүнтэй холбогдуулан аймгийн Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн орлогч Л.Энхбаяр ажилд томилсон захирамж, тамга тэмдгийг гардуулан өгч баяр хүргэв.Энэ үеэр: Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын асуудлаар туссан заалтыг хэрэгжүүлэх, Салбарын шинэчлэл, хүний нөөцийн бодлогод анхаарах, Сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон а
1/20/2025

"Хурдан" 24/7 гэрэгэ киоск машиныг ЗДТГ-т шинээр байршуулжээ

Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар түргэн шуурхай хүргэх зорилгоор "ХУРДАН" 24/7 гэрэгэ киоск машиныг аймгийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт шинээр байршууллаа. Гэрэгэ Киоск төхөөрөмж нь 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн иргэд, олон нийтэд хүргэх боломжтой Иргэн, аж ахуйн нэгжүүд:• Автомашин, санхүү, эрүүл мэнд, улсын бүртгэлийн үйлчилгээ,• Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа • Татварын тайлангаа тушаасан эсэх лавлагаа,• Хуулийн этгээдийн татан буугдсан эсэх лавл
1/18/2025

Аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргажээ

Өнөөдөр /2025.01.17/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар:-Өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэл, -Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын нөхцөл байдал, урьдчилсан төлөв, -Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл танилцууллаа. Ховд аймаг хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аюулгүйн нөөцдөө 210 тн өвс, 560 тн тэжээл, хөдөөгийн сумууд 496 тн өвс, 358.5 тн тэжээл тус тус бэлтгэсэн. Одоогоор нийт нутгийн 91 хув
1/17/2025

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах талаар санал солилцов

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа өнөөдөр /2025.01.17/ НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан тэргүүтэй Хүүхдийн сангийн хамтарсан багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ирэх жилүүдэд аймаг орон нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар Засаг дарга мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. НҮБ-ы
1/17/2025
Ховдын мэдээ