Аймгийн ЗДТГ

Хогоо хаядаггүй, байгаль орчноо хайрлан хамгаалах соёлд бүх нийтээрээ суралцахыг уриалж байна

Аймгийн Засаг даргын Тамгын газраас долоо хоног бүрийн тав дахь өдрийн 14:00 цагаас хамт олноороо цэвэрлэгээний ажил зохион байгуулах санаачилга гаргалаа. Энэ хүрээнд өнөөдөр /2026.05.08/ Буянт голын бага гүүрний дээд талын ойн бүс /хуучин тор татсан байсан модтой хэсэг/-ийн хогийг цэвэрлэв."Хоггүй Ховдын төлөө" бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой  уг ажилд 60 гаруй ажилтан оролцож 2 га орчим талбай цэвэрлэн 70 шуудай хог ачиж төвлөрсөн хогийн цэгт буулгалаа. Тавдугаар сар
5/8/2026

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Ховд аймагт ажиллав

Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Лин Цао албаны бусад төлөөллийн хамтаар Ховд аймагт ажиллав.Албаны төлөөллийг өнөөдөр /2026.05.08/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын орлогч Л.Энхбаяр болон бусад удирдлагуудын хамтаар хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр "АДАПТ" төслийн хүрээнд Ховд аймагт хийсэн ажил, хөрөнгө оруулалт, үр дүнгийн талаар санал солилцов. Мөн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэ онд орон нутгийн оролцоот
5/8/2026

ХОВД АЙМАГ:Төвлөрсөн дулаан хангамжийн байгууллагынхан сургалтад хамрагдав

Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах, үйл ажиллагаатай танилцах, орон нутгийн дулаан хангамжийн байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнуудад өвөлжилтийн бэлтгэл хангахад авах арга хэмжээ, шинэ техник технологитой танилцаж туршлага судлуулж, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгууллаа.Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний з
5/8/2026

Бодибилдинг Фитнесийн спортын мастер, тамирчин Ү.Мягмардулам

Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр өнөөдөр /2026.05.07/ Монголын Бодибилдинг Фитнесийн Хөгжлийн Холбооны тамирчин Ү.Мягмардуламыг хүлээн авч уулзав.Эрдэнэбүрэн сумын харьяат, Бодибилдинг Фитнесийн спортын мастер, тамирчин Ү.Мягмардуламын хувьд одоогоор спортын хувийн багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа. "Бодифитнес" ангилалд: 2024 oнд Цомын аварга шалгаруулах тэмцээнд 4-р байр, 2024 онд Солонгос улсад зохион байгуулсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр, 
5/7/2026

“Татварын ач тус” гар зургийн уралдаанд шалгарсан сурагчид

"Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг угтан Татварын ерөнхий газраас  жил бүр “Татварын ач тус” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулдаг. Уламжлал болсон тус уралдаанд Ховд аймгаас: -Ахлах ангийн төрөлд Зэрэг сум 11А ангийн сурагч Х.Ижил-Од,-Дунд ангийн төрөлд  Жаргалант сумын долоодугаар сургуулийн 9В ангийн сурагч И.Оюунгэрэл,- Бага ангийн төрөлд  Жаргалант сумын зургаадугаар сургуулийн 5А ангийн сурагч З.Найрамдал нар тус тус шалгарчээ. Уралдаанд амжилттай оролцож шалга
5/7/2026

Батлан хамгаалахын дэд сайд Ховд аймагт ажиллав

Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр /2026.05.06/ Ховд аймагт ажиллав.Албан томилолтын үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, хэлтэс агентлагийн дарга нартай уулзаж Монгол улсад орон нутгийн хамгаалалтын ач холбогдол, үр дүнг таниулах зорилго бүхий “Цогц батлан хамгаалах бодлого" илтгэлийг сонордуулав. Мөн “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”-ийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг хэлэлцэж, цааш
5/7/2026

Б.Нэргүй:Өдөр бүр шинэ ногоо хүнсэндээ хэрэглэхийг зорьдог

Жаргалант сумын иргэн, "Хүслэн шим" хоршооны эзэн, залуу тариаланч Б.Нэргүй. Эднийх гэр бүлээрээ газар тариалан эрхлэх сонирхолтой. Өдөр бүр шинэ ногоо хүнсэндээ хэрэглэхийг зорьдог байна.  Энэ хүсэл, зорилгодоо хөтлөгдөн 2021 оноос хойш буюу сүүлийн таван жил "Хүлэмжийн аж ахуй" эрхэлж байна. Нийт 350 мкв талбай бүхий өвөл, зуны хүлэмжтэй. 2022 онд "Өвлийн хүлэмж"-ээ байгуулж жилд хоёр удаа ургац авч өрхийн хэрэгцээгээ хангана. Бас экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хүнсний нарий
5/6/2026

НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн Ховд аймагт ажиллаж байна

НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн гэргийн хамтаар Ховд аймагт ажиллаж байна. Албаны төлөөллийг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр холбогдох салбарын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтаар өнөөдөр /2026.05.05/ хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НҮБ-ын чиглэлээр орон нутагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.Яап ван Хиердэн хэлэхдээ: НҮБ-ын суурин зохицуулагчийн хувьд харьяа агентлагуудыг нэгдсэн удирдлагаар
5/5/2026

2026 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдсан залуусыг үдэв

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг Ховд аймгийн Цэргийн штаб, бүрэлдэхүүний хамтаар 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зохион байгууллаа.Энэ удаагийн хугацаат цэргийн албанд татагдсан залуус Үенч сум дахь Хилийн цэргийн дугаар ангид алба хаана. Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж цэрэгт мордсон залуус эх орныхоо торгон хилийг манахаар замд гарлаа.Залуусыг өнөөдөр /2025.05.02/ аав, ээж ар гэр, найз нөхө
5/2/2026

Хугацаат цэргийн албаа хаасан хилчин дайчдыг угтан авлаа

Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж Ховд аймгаас 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдан Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж халагдсан хилчин дайчдыг угтаж авах үйл ажиллагаа өнөөдөр /2025.05.01/ аймгийн төв талбайд боллоо.  Хилчин дайчдыг угтан авах ёслолд аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон Цэргийн штаб, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар хилчин дайчдын аав, ээж, ар гэрийнхэн нь оролц
5/1/2026
Ховдын мэдээ