Аймгийн ЗДТГ

Ховд автобус базын дарга Эрдэнэчулууны Барамсай төрийн дээд одон"АЛТАН ГАДАС" одонгоор энгэрээ мялаалаа.

Төр засагтаа өөрийн мэдлэг оюун, авьяас чадвараа зориулан олон жил үр бүтээлтэй ажиллаж яваа Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Ховд автобус базын дарга Эрдэнэчулууны Барамсайг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон болох “Алтан гадас” одонгоор шагналаа. Түүний шагналыг өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог гардуулан өгч баяр хүргэв. Э.Барамсай нь 1962 онд төрсөн. Тэрээр 1984 онд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгсчээ. Улмаар 1981-
7/17/2017

Аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог баяр наадмын үйл ажиллагааг хааж үг хэлэв

Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам 7-р сарын 10-11 ний өдрүүдэд ёслол төгөлдөр, өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Баяр наадмын хүндэт индэрт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Ш.Батсүх, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн ИХ-ын төлөөлө
7/13/2017

Махны нэмүү өртгийн сүлжээний платформ уулзалт Ховд аймагт зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн Газар, НҮБ байгууллага  хамтран “Монгол улсад ажлын байр нэмэгдүүлэх нь” төслийг Европын холбооны санхүүжилтээр  2017-2019 оны хооронд  хэрэгжүүлж байна. Энэхүү  төсөл нь  Монгол улсын  нийслэл  Улаанбаатар  хот болон Сэлэнгэ, Дархан-уул, Дорнод, Ховд , Төв аймгуудад  хэрэгжих юм байна.  Төслийн хүрээнд  сонгогдсон  таван  аймагт  хийх "Махны нэмүү өртгийн сүлжээний платформ  уулзалт"  Ховд
7/6/2017

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагдлаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн гаргасан Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15 ны өдрийн А/248 дугаар захирамжаар Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг 2017 оны 07 дугаар сарын 10-11 ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлб
7/5/2017

Ховд аймгийн баяр наадам 7-р сарын 10-11 ний өдрүүдэд болно.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн гаргасан Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15 ны өдрийн А/248 дугаар захирамжаар Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг 2017 оны 07 дугаар сарын 10-11 ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.Аймгийн баяр наадам зохион байгуулах хороог 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба хорооны  даргаар аймгийн Засаг даргын ор
6/29/2017

Төрийн албаны шалгалтад 238 иргэн оролцсоноос 72 нь тэнцжээ

Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 06-р сарын 8-9-ний өдрүүдэд Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 238 иргэн тус шалгалтад орж 20 ажлын байрны төлөө өрсөлдсөнөөс 16 ажлын байранд 72 хүн тэнцжээ. Энэ талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Ганболд ярихдаа:ВИДЕО:
6/12/2017

Эх үрсийн баярыг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор тэмдэглэв.

Тэртээ 1925 онд Женев хотод Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалт зохиогдож, энэхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийт “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг. 1951 онд Олон улсын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг Монгол улс “Хүүхдийн баярын өдөр” болгож, жил бүр  тэмд
6/1/2017

БНХАУ-тай хамтарсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Ховд аймагт эхэллээ.

Ховд аймаг, БНХАУ-ын ШУӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг баруун аймгуудад жил бүр зохион байгуулагдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн буюу 8 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа Ховд  аймагт болж байна.Тус үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын ШУ-ын Алтай болон Хами аймаг нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж байгаа юм. Ингэснээр 2 орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэг алхамаар урагшлуулах, аж ахуйн нэгжүү
5/31/2017

“Монгол улс, БНХАУ-ын ШУӨЗО-ны бараа бүтээгдэхүүний 8 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа” Ховд хотноо зохион байгуулагдана.

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Засаг даргын орлогч Гуаньвэй тэргүүтэй Алтай аймаг, Хами хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Ховд аймаг, Алтай аймаг, Хами хот хоорондын цаашдын хамтын ажиллагаа болон 2017 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 2-ны өдрүүдэд Ховд хотод зохион байгуулах гэж буй “Монгол улс, БНХАУ-ын ШУӨЗО-ны бараа бүтээгдэхүүний 8 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа”-ны зохион байгуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтад аймгийн
5/30/2017

Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд 200 гаруй удирдах албан тушаалтан оролцож байна.

Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх, сум, байгууллага, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадавхийг нэмэгдүүлэх зорилготой аймгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна.  Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, албан байгууллагуудын дарга нар, ОНӨААТҮГ-ын дарга удирдлагууд, Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, сумын төсөвт байг
5/30/2017
Ховдын мэдээ