Аймгийн ЗДТГ

“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг Чандмань сумаас эхэллээ

Хөдөөгийн иргэдэд Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж, тэдний санал бодлыг сонсох зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж байна. Өнөөдөр /2023.04.24/ Чандмань сумаас эхэлсэн тус өдөрлөгийн үеэр мэргэжлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид иргэдэд:-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ,-Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээ,-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газар эзэмших, өмчлөх хүсэлт хүлээ
4/24/2023

ШИНЭ ХОВД АГРО ПАРК” төсөлтэй танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,  Засаг дарга Э.Болормаа нар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Шинэ Ховд Агро парк” - Хөдөө аж ахуйн үйлдвэрийн бүс- Цогц төсөлтэй танилцлаа.Xовд аймаг нь хүнсний ногоо тариалалтаар улсдаа дөрөвдүгээрт ордог. Гэвч ХАА-ын бусад бүтээгдэхүүн болох сүү, цаг
4/23/2023

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа,  нар /2023.04.21/ Ховд аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзлаа.Ховд аймгийн газар тариалангийн салбарт 3200 иргэн, 19 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2022 онд нийт нийт 3148.8 га талбайд тариалалт хийж үр тариа 190.2 га-гаас 1557.7 тн, т
4/23/2023

Иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлэг зохион байгуулав

Засгийн газраас Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд нийтдээ ажлын зургаан хэсэг орон нутагт томилогдон ажиллаж байгаа юм. Нэгдүгээр буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг Увс, Баян-өлгий, Ховд аймагт ажиллаж хэлэлцүүлэг зохион байгуулав. Өчигдөр /2023.04.21/ Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын
4/22/2023

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар угтан авав.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Ард Аюушийн талбайд Ховд цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж угтав.Дараа нь аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав.Тус аймаг “Амьдралын чанар”, “Шударга ёс”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн үндсэн гурван зүйлд төвлөрөн ажиллаж
4/20/2023

Малчдын хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэж байна

Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг зудад өртсөн орон нутгийн малчдын хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн 15 сумын малчдын хүүхдүүдэд эрүүл ахуйн багц, дотуур байруудад боловсролын багц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, зөөлөн эдлэл, анхны тусламжийн багц өгч, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлгийн хүүхдүүдэд ду
4/18/2023

Тариаланчдын зөвлөгөөнд 150 орчим хүн оролцож байна

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Вест хөтөлбөр хамтран “Тариаланчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд зохион байгуулагч байгууллагууд, 17 сумын тариаланчид болон салбарын яамны төлөөлөл гээд 150 гаруй хүн оролцож мэдээлэл солилцон “ЗӨВЛӨМЖ” гаргах юм.Өнгөрсөн 2022 оны хаврын тариалалт, намрын ургац хураалтад Ховд аймгийн хувьд 3200 гаруй тариаланчид ажиллан аймгийн хэмжээнд 3150 орчим га талбайд тариалалт хийж нийт 27.5 мянган тонн ургац хураан
4/17/2023

-Аргын тооллын 4 сарын 17. Даваа (Сумьяа) гараг (2023)

-Аргын тооллын 4 сарын 17. Даваа (Сумьяа) гараг (2023)-Билгийн тооллын 27, хөхөгчин могой, шувуун хошуут-24 од, суудал уул, мэнгэ 8 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:00-19:44.-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин гахай, луужилтнээ муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.-
4/17/2023

“Оюутан цэрэг” хөтөлбөрт 60 оюутан хамрагдаж байна

Цэргийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу Ховд аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байна.  Оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаанд нь цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэн цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч, тус сургалтын эрэлт, хэр
4/17/2023

“Шинэ Ховд барилга экспо-2023” энэ сарын 16 хүртэл болно

“ШИНЭ ХОВД БАРИЛГЫН ЧУУЛГАН-2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй нэг чухал ажил нь  “ШИНЭ ХОВД БАРИЛГА ЭКСПО-2023” үзэсгэлэн яармаг юм. Аймгийн Спортын ордонд болж буй тус яармагт барилга, дэд бүтэц, материал үйлдвэрлэл, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдаа, банк санхүү зэрэг 20 гаруй чиглэлийн, 30 гаруй компани, аж ахуйн нэгж оролцон үйлчилгээгээ танилцуулж байна.Манай аймгаас гадна Улаанбаатар хот, зэргэлдээх аймгаас ч хэд хэдэн компани “ШИНЭ ХОВД БАРИЛГА ЭКСПО-2023”-ий
4/17/2023
Ховдын мэдээ