Аймгийн ЗДТГ

Нүүрс тээврийг зогсоож, хилийн хөдөлгөөнийг хаах хүсэлтийг Улсын Онцгой комисст хүргүүлэв

Энэ сарын 28-ны өдөр манай улсын 2 иргэн БНХАУ-ын ШУӨЗОрны Такешкен боомтоор орж ирсэн. Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тэднийг тодорхой хугацаанд тусгаарлах шийдвэр гаргасан юм. Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд дүрэм журмын дагуу ариутгал халдваргүйтэл хийж, тусгаарлаад байна. Тус боомтоор зорчих иргэдийн хөдөлгөөн байхгүй ч нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гараагүй учраас дээрх боомтоор Хөшөөтийн уурхайн тээвэр хэвийн үргэлжилж ба
1/29/2020

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар Аймгийн Онцгой комисс хуралдав

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Улсын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлж ажиллах, мэргэжлийн байгуулагын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Ховд аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлын үеэр аймгийн ЭМГ, БОЭТ-ийн удирдлагуудын мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар ярилцан 10 гаруй заалт бүхий шийдвэрийг гаргасан байна.Албаны эх сурвалжийн ө
1/28/2020

Төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. Харин энэ оны 2 дугаар сарын 7-
1/28/2020

Дарви сумын ахмадууд "ӨРГӨӨ"-тэй боллоо

Өнгөрсөн 2019 онд Дарви суманд улсын болон аймаг, орон нутгийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгаар социализмын үед ашиглаж байсан цэцэрлэгийн хуучирч муудсан барилгыг Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар засварлажээ. Энэхүү байрыг орон нутагтаа ажлын байр гаргах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдийг ажлын байртай болгох чиглэлээр аш
1/26/2020

Эрдэнэбүрэн сумын ЭМТ-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат олгохоор болов

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Эрдэнэбүрэн суманд ажиллах үеэрээ Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны чанар, хүртээмж, зарим анхаарах асуудлын талаар зөвлөмж чиглэл өгөв. Тодруулбал, эмнэлгийн лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулах, аюулгүй ажиллагааны дүрэм, стандартыг мөрдөх, эмч мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудалд анхаарах, сум орон нутгийн иргэдэд
1/24/2020

Эрдэнэбүрэн сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, зарим малчинтай уулзав. Эрдэнэбүрэн суманд өвөлжилт өнөтэй болж байна. Тус сум 260 малчин өрхтэй. 2018-2019 оны мал тооллогоор 156.8 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18883 толгой малаар буурсан үзүүлэлт юм. Энэ жил тус сумын малчин иргэд нийт 2400 тн байгалийн хадлан бэлтгэсэн. Харин сумын аюулгүйн нөөцөд 50 тн буюу 2000 б
1/24/2020

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд ажиллав

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. Ажлын хэсгийнхэн Эрдэнэбүрэн сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ. Тус уулзалтад сумын удирдах ажилтнууд болон иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажил, 2020 онд хийх томоохон бүтээн байгуулалт, цаашдын зорилго, зорилтын тухай аймгийн Засаг даргын о
1/24/2020

Ховд сум татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

Сумдын 2019 оны хийж хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, Монгол улсын Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт хийж, аргазүйн зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2020.01.24/ Ховд суманд ажиллаж байна. Ховд сум нь 853 өрх, 3686 хүн амтай. Төсвийн 5 байгууллага,162 төрийн албан хаагчтай. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 175738 толгой мал тоолуулсан нь өмнөх
1/24/2020

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав зарим сумдад ажиллаж өвөлжилтийн байдалтай танилцав

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны ажлын тайлан, 2020 оны зорилго зорилтыг танилцуулах, сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой ажлын 4 хэсэг сумдад ажиллаж байна. 01-р сарын 17-19-ний өдрүүдэд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Дуут, Буянт, Манхан сумдад ажиллажээ.  Дуут сумын хувьд цас багатай, цаг агаар тогтуун, өвөлжилт өнтэй болж байна. Харин Хар ус нуурын ус зайлж, тэлж хөлдсөнөөс
1/23/2020

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Улсын Тэргүүний Зэрэг суманд ажиллаж байна

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2020.01.22/ Улсын Тэргүүний Зэрэг суманд ажиллаж байна. Ажлын хэсэг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Баярт болон төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзалт хийж, орон нутагт ажиллаж буй зорилго зорилтоо танилцуулахаас гадна өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа журмын дагуу хэрхэн үнэлж дүгнэх, тайлан, мэдээллээ гаргахдаа юуг анхаарах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв.Дараа нь хяналт үнэлгээний а
1/22/2020
Ховдын мэдээ