Аймгийн ЗДТГ

Америкт төгсөгчдийн Монгол дахь холбоо буюу МАСА-ын төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна

Аймгийн Засаг даргын Тамгын газар, БШУГ, Америкт төгсөгчдийн  Монгол дахь холбоо хамтран “Мэргэжил сонголт, карьер төлөвлөлт, их дээд сургуульд элсэн орох талаар мэдээлэл өгөх” арга хэмжээг өнөөдөр /2024.01.16/ аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Америкт төгсөгчдийн  Монгол дахь холбоо буюу МАСА-ын удирдах зөвлөл, гишүүдийн зүгээс Ховд аймгийн хүүхэд залуучуудад гадаадад сурах алхам, боломжууд, өөрсдийн суралцсан туршлага түүхээсээ хуваалцаж, мэргэжил сонголт, ка
1/16/2024

ХОВД АЙМАГ:Долоон байгууллагын 12 албан хаагч "ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ" өргөлөө

Өнөөдөр /2024.01.12/ Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор төрийн албанд томилогдон албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа 7 байгууллагын 12 албан хаагч “Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударга биелүүлэхээ тангараглав”. Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн тэргүүтэй ал
1/12/2024

ХОВД АЙМАГ: "МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2024" мөсний баярт сум бүр уламжлалын дагуу оролцоно

Олон угсаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2024" мөсний баярыг энэ оны нэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Хар ус нуур "ТӨМӨРТИЙН ТОХОЙ" гэх газар зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2024.01.09/ сумдын удирдлагуудтай "ЦАХИМ"-аар хуралдаж мөсний баярын бэлтгэл ажил, оролцоо, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.Цахим хуралд:Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарг
1/9/2024

Үнийн санал ирүүлэх тухай

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Шинэ суурьшлын бүсийн дулаан дамжуулах төв барих /Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХОАХААА/202307104 дугаартай тендерийг хуулийн хүрээнд хоёр удаа зарласан. Тухайн тендерт шаардлага хангасан аж ахуйн нэгж оролцоогүй. Иймд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу шууд гэрээ байгуулахад оролцох  аж ахуйн нэгжүүд нээлтэй үнийн
1/8/2024

ХОВД АЙМАГ:Нийт 25 цэгт "ГЭРЭЛТ ГАРЦ" суурилуулна

Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжсэн жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд хийж буй ажлын нэг нь "ГЭРЭЛТ ГАРЦ" юм. Хүүхэд багачууд, иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймаг дахь Цагдаагийн газар,  "ГЭРЭЛТ ГАРЦ"  төслийн багтай хамтран 2023 онд аймгийн төвийн 10 цэгт гэрлэн гарцуудыг суурилуулав. Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаагийн санаачилгаар хийж буй энэ ажлыг 2024 онд үргэлжлүүлнэ. Энэ
1/3/2024

2023 оны "ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ"-с тодорлоо

Ховд аймгийн Залуучуудын холбооноос жил бүр "Шилдэг тэргүүний залуучууд"-ыг салбар бүрээр шалгаруулан алдаршуулдаг уламжлалтай. Улиран өнгөрч буй 2023 онд ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан залуучуудыг арван номинациар тодруулан өнөөдөр /2023.12.29/ шагналыг нь гардууллаа.“ТӨРИЙН АЛБА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ЗАЛУУ”-аар:Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Бадамгаравын Болд-Эрдэнэ“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГ ЗАЛУУ”-аар:Жаргалант сумын Ер
12/29/2023

Монгол төрийн одон медаль болон Засгийн газрын шагнал гардуулав

Өнөөдөр /2023.12.29/ Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхэн өдөр. Тэмдэглэлт энэхүү өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүс Монгол төрийн одон медаль болон Засгийн газрын  шагнал хүртлээ. Тухайлбал,“АЛТАН ГАДАС ОДОН”-оор:Манхан сумын Зэрэг гол багийн ахмад настан Баарайн Бумаа,Манхан сумын Төгрөг гол багийн ахмад настан Чүлтэмдагвын Нямод
12/29/2023

ХАА-н салбарын нэр бүхий ажилтнууд төрийн дээд одон, медаль хүртэв

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон мдалиар шагнасныг өнөөдөр /2023.12.28/ гардууллаа. Тухайлбал, “АЛТАН ГАДАС ОДОН”-оор Дөргөн сумын малын эмч, өндөр настан Арвижихын Цэрэнжав,Эрдэнэбүрэн сумын малчин, зоотехникч, өндөр настан Санжаагийн Эрдэнэцогт, “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар Цэцэг сумын Мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйч Жалцавын Гансүх,Жаргалант сумын малын эмч Дашийн Авирмэд, Хүнс, хө
12/28/2023

"Ирэх онд хийх эн тэргүүний ажлын нэг нь "ГЭРЭЛТҮҮЛЭГ-КАМЕРЖУУЛАЛТ" байна

Ховд аймаг ирэх 2024 оныг "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ-ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд хийх нэг чухал ажил бол аймаг, сумын гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж цогцоор нь шийдвэрлэх явдал юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга захирамж гарган ажлын хэсэг томилсон. 2023 оны ажлын сүүлийн өдөр /2023.12.28/ аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа тус ажлын хэсгийн хийсэн ажил, гаргасан тооцоо судалгаатай танилцлаа. Мөн цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өгөв. Тэрбэ
12/28/2023

Аймгийн Засаг дарга Э.Болормаа "НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ”-ний нөхцөлийг сайжруулахад анхаарахаар боллоо

Одоогийн байдлаар 26 компани МоЭнКо ХХК-тай “НҮҮРС ТЭЭВРИЙН ГЭРЭЭ” байгуулан ажиллаж байна. Гэрээг хоёр жил тутам шинэчилдэг бөгөөд энэ удаагийн гэрээг 18 компани хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахаар болжээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөн нэмэгдэж байгаа энэ үед гэрээний зарим зүйл, заалт нь тээвэрчдийн эрх ашиг, нийгмийн асуудлыг өмнөхөөсөө дордуулсан гэрээ болсон гэж жолооч нар үзэж байна. Тиймээс өнөөдөр /2023.12.27/ аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар: 🖊Тээвэрчид, к
12/27/2023
Ховдын мэдээ