Аймгийн ЗДТГ

Төрийн жинхэнэ албан хаагчийн "Тангараг өргөх ёслол" боллоо

11-р сарын 26 нд буюу Улс тунхагласны баярын өдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болсон тангараг өргөх ёслолд аймгийн Төрийн байгууллагуудын газар, хэлтэс, албаны 43 албан хаагч оролцож, Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав. Тухайлбал: Аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, ГБХЗГ, ЭМГ
11/27/2017

250 сурагч "Иргэний андгай" өргөв

Бүгд найрамдах улсаа тунхаглан анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-нд “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол ”ы-н арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургууль, Ховд их сургуулийн дэргэдэх Лицей сургууль, Хөгжил политехник коллежийн суралцагчид гээд нийт 250 хүүхэд иргэний андгай өргөн, шилдэг 22 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авлаа.Ёслолын арга хэмжээнд Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,
11/27/2017

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон "МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ" аянд нэгдэв

Аймгийн хэмжээнд зуншлага тааруу, өвөлжилт хаваржилт хүндэрсний улмаас малчдад учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан "Малчдадаа тусалъя" сайн санааны аяныг 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өрнүүлж байгаа. Тус аяныг Ховд аймгийн сум, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамт олноороо идэвх санаачлага гарган дэмжиж, тусламжийн гараа сунгасаар байна. Тухайлбал:Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучууды
11/24/2017

Жижиг дунд бизнес эрхлэгчид 1 тэрбум хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацаатай зээл авах боломж байна

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД 1 ТЭРБУМ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХҮҮТЭЙ, УРТ ХУГАЦААТАЙ, ЭХ ҮҮСВЭРИЙН БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖ БАЙНА.Тавигдах шаардлага:• Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхлэдэг байх,• Сүүлийн 6 сарын хугацаанд хугацаа хэтэрсэн, чанаргүй өр зээлийн үлдэгдэл үүсээгүй байх,• Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх.• Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх.“ЭХ ҮҮСВЭРТЭЙ БАТЛАН ДААЛТ” БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛЗэ
11/24/2017

Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар зургаан асуудлыг хэлэлцэв

Өнөөдөр Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Тус хурлаар Нийгмийн салбарт хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын үр дүнгийн  талаар сонсгол хийж үүрэг чиглэл өглөө. Мөн "Хүүхэд бүр цэцэрлэгт" аймгийн дэд хөтөлбөрийн  төсөл хэлэлцсэн бөгөөд тус хөтөлбөрийг түр хугацагаар хойшлууллаа. Учир нь “Хүүхэд бүр цэцэрлэгт” үндэсний хөтөлбөр хараахан батлагдаагүй байгаа учраас тус хөтөлбөрийг дахин судалгаа  тооцоог нь нарийвчилж оруулж ирэх шийдвэр гаргажээ.Мөн Г
11/23/2017

Ховд аймгийн мэргэжлийн холбоодын дунд "Хөдөлмөрийн харилцаа" сэдэвт “Зохистой ажлын байр” дэвжээ тэмцээн боллоо

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн “Бадрал” холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран энэ сарын 21-ний өдөр мэргэжлийн холбоодын дунд "Хөдөлмөрийн харилцаа" сэдэвт "Зохистой ажлын байр” дэвжээ тэмцээнийг зохион байгуулав. Нийгмийн 3 талт түншлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн холбоодыг бэхжүүлэх, тэдний хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжуудыг сурталчлах, Ховд аймгийн мэргэжлийн х
11/22/2017

Аймгийн Онцгой байдлын газраас Мянгад, Дөргөн сумдын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, удирдах албан тушаалтнуудад сургалт явуулав

Сум, баг, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтанд хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчноо гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны онолын мэдлэгийг олгох, хүн амыг сургаж бэлтгэх, улмаар дээрх ажлыг удирдан зохион байгуулах чадвар, дадал олгох зорилгоор аймгийн Онцгой байдлын газраас  Дөргөн, Мянгад сумын Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги
11/21/2017

"Ахуйн үйлчилгээний өдөрлөг"-ийн үеэр Ур чадварын уралдаан зохион байгууллаа

Энэ сарын 17-18 ны өдрүүдэд зохион байгуулсан "Ахуйн үйлчилгээний өдөрлөгийн хүрээнд сургалт зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ оёдолчид, үсчид, гуталчдын дунд ур чадварын уралдаан, спортын тэмцээн зэрэг олон арга хэмжээг зохион явууллаа. Оёдолчдын ур чадварын уралдаанд Жаргалант суманд үйлчилгээ эрхэлж буй 20 гаруй оёдолчид оролцож, 3 цагийн дотор "Монгол цамц урлах" даалгавраар өрсөлджээ. Уралдааны дүн гарахад оёдолчин О.Насанбуян 1-р байр, оёдолчин А.Бадамханд 2-р байр, оёдолч
11/20/2017
Ховдын мэдээ