Аймгийн ЗДТГ

"Икэл" цогцолбор, "Титэм" стадионы зураг төслийг “Эгэл” ХХК гүйцэтгэж дуусган, хүлээлгэн өглөө

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн 2016-2020 онд Ховд аймгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудын нэг болох соёл урлагийн “Икэл цогцолбор”-ын болон “Титэм" стадионы зураг төсөл бэлэн болж, хүлээлгэн өглөө. Уг зураг төслийг “Эгэл” ХХК гүйцэтгэсэн байна. Зураг  төсөл хүлээн авах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон  холбогдох албаны бусад хүмүүс оролцов.  “Икэл” цогцолбор нь 800 хүний суудалтай хурлын заал, 200 хүний суудал бүхий кино театр, уулза
12/13/2017

Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийг засварлав

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв нь 1990 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш тус байранд их засварын ажил хийгдэж байгаагүй бөгөөд энэ жил засварлаж дуусган, нээлтийн туузыг хайчиллаа. Засварын ажлыг  2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 7-ны хооронд засварын ажил хийгдсэн бөгөөд ингэснээр асруулагчид ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн, усанд орох, тусгай угаалгын өрөөтэй болсон, гал тогооны өр
12/8/2017

Аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн гадаад, дотоод томилолтын асуудлаар ЗДТГ-ын дарга Б.Ганболд мэдээлэл хийв

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш 3 хоног тутмын 2-ыг нь гадаад, дотоодод зугаалж өнгөрүүлдэг, ганцхан жилийн дотор гадаадын 15 улсад зугаалж, Улаанбаатар хот руу 33 удаа ниссэн тухай мэдээлэл сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр цацагдах боллоо. Тэгвэл энэ асуудлаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд мэдээлэл хийв.ВИДЕО:
12/8/2017

Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Хүний эрхийн үндэсний комисс, Аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран "Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг” арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ЗДТГ-ын Хуралдааны их танхимд зохион байгуулах тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Энэхүү өдөрлөг арга хэмжээ нь “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийг угтан зохион байгуулж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Ассамбле
12/7/2017

“Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлэх төслийн сургалт боллоо

Жайка ОУБ-ын  “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа. Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт  хэрэгжүүлж буй уг төслийг 2017 оноос эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд  уг төсөл болон төслийн хүрээнд орон нутагт хийгдэх ажлын талаар шат дараалсан сургалтыг явуулж эхлээд байна. Тухайлбал энэ сарын 3
12/3/2017

Уул уурхайн салбарын Баруун бүсийн чуулга уулзалт болов

Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүсчилсэн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь Баруун бүсийн чуулга уулзалт юм. Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулагдсан уг чуулга уулзалтыг төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтээ танилцуулах, нөгөө талаар бүс нутагт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлага, төлөөллүүд бүс нутгийн хөгжилд уул уу
11/29/2017

Төрийн жинхэнэ албан хаагчийн "Тангараг өргөх ёслол" боллоо

11-р сарын 26 нд буюу Улс тунхагласны баярын өдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болсон тангараг өргөх ёслолд аймгийн Төрийн байгууллагуудын газар, хэлтэс, албаны 43 албан хаагч оролцож, Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав. Тухайлбал: Аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, ГБХЗГ, ЭМГ
11/27/2017

250 сурагч "Иргэний андгай" өргөв

Бүгд найрамдах улсаа тунхаглан анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-нд “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол ”ы-н арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургууль, Ховд их сургуулийн дэргэдэх Лицей сургууль, Хөгжил политехник коллежийн суралцагчид гээд нийт 250 хүүхэд иргэний андгай өргөн, шилдэг 22 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авлаа.Ёслолын арга хэмжээнд Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,
11/27/2017
Ховдын мэдээ