Admin 9/4/2017 Photo, Design 5 “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс “Гурван Сэнхэр төвтэй таван од” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл аялал жуулчлалын энэхүү дэд хөтөлбөрийн танилцуулга, хэлэлцүүлэгийг 09 сарын 03-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож хөтөлбөрт тусгах саналаа илэрхийлэв.ВИДЕО: 9/4/2017
Admin 9/1/2017 Photo, Design 5 Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог Прогресс сургууль, Ховд их сургууль, 14-р цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж сургууль, цэцэрлэгтээ яарч, хөөр баяраар догдолсон хүүхэд, залуучуудын хүсэн хүлээсэн мөч ийнхүү ирлээ. Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог Прогресс сургууль, Ховд их сургууль, 14-р цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. 2017-2018 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургуульд 6 настай 1900 сурагч шинээр элсэн о 9/1/2017
Admin 9/1/2017 Photo, Design 5 Аймгийн Засаг дарга Д.Галсандондог Дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав. “Бадамлах дөл” ХХК-ны засвар шинэчлэлийн бэлтгэл ажил 30 гаруй хувьтай байна.Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс дулааны станцуудын үйл ажиллагаатай танилцав. “Бадамлах дөл” ХХК-ны хувьд нэг зуух бэлэн, нэг зуухны засварын ажил 30 хувьтай явагдаж байгааг албаны хүн танилцууллаа. Мөн “Бадамлах дөл” ХХК нь цахилгааны өр авлагаас үүдэн одоогоор тогоо таслуулсан боловч зуухны засвар шинэчлэлийн ажлаа удахгүй хийж дуусгана гэ 9/1/2017
Admin 9/1/2017 Photo, Design 5 Тарваган тахлын халдвар дахин гараагүй тул хорио цээрийн дэглэмийг цуцлав. Ховд аймгийн Жаргалант суманд гарсан тарваган тахал өвчний улмаас Ховд хотод хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Уг халдвараар өвдсөн өвчтөний биеийн байдал сайжирч, дахин халдвар гараагүй байна. Тиймээс 2017 оны 08-р сарын 30 ны 22.00 цагт аймгийн онцгой комисс хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн тодорхой шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл хорио цээрийн дэглэмийг 8 сарын 30-ны 23,00 цагт дуусгавар болгож улмаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа яв 9/1/2017
Admin 8/15/2017 Photo, Design 5 Ховд аймгийн Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангаж ажиллах асуудлаар хуралдав. Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах асуудлыг хэлэлцлээ. Мөн зарим сум, албан байгууллагын дарга эрхлэгч нар ээлжийн амралттай байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан ажилд нь оруулахаар шийдвэрлэв.ВИДЕО: 8/15/2017
Admin 8/13/2017 Photo, Design 5 "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан Баруун бүсийн аймгуудын 150 оюутан цэргийн тангараг өргөлөө. "Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа энэ сарын 13 ны өдөр Ховд аймагт боллоо. Ард Аюушийн талбайд ёслол төгөлдөр зохион байгуулагдсан Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, Ардын хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123-р ангийн болон Ховд их сургуулийн удирдах албан тушаалтнууд, цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн нь ор 8/13/2017
Admin 8/12/2017 Photo, Design 5 Баруун бүсийн аварга шалгаруулах тогооч нарын тэмцээн энэ сарын 10-13-ны өдрүүдэд Ховд хотод зохиогдож байна. Монгол Улсын Засгийн Газраас баталсан “ Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд баруун бүсийн аймгуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхны мэргэжил ур чадвар дээшлүүлэх сургалт, урлаг, спорт, ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн Ховд аймгийн төв Ховд хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Анх удаа зохиогдож буй тус арга хэмжээний нээлтэд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Монгол Улсын ХХҮААХЯ –ны мэргэжилтэн Д.Даваадулам, Монгол Улсын Худа 8/12/2017
Admin 8/9/2017 Photo, Design 5 Ховд аймагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулав. Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл баруун бүсийн хэлэлцүүлгийг Мөст суманд, төвийн бүсийн хэлэлцүүлгийг Жаргалант суманд, зүүн бүсийн хэлэлцүүлгийг Эрдэнэбүрэн суманд тус тус зохион байгуулав. ВИДЕО:Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагд 8/9/2017
Admin 8/9/2017 Photo, Design 5 Жайкагийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжинэ. Жайкагийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болоод байна. 2017-2022 он хүртэл 5 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн багийнхан Ховд аймагт ажиллаж орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.ВИДЕО: Монгол улсын 21 аймгаас ганцхан Ховд аймгийг сонгон энэхүү тө 8/9/2017
Admin 8/8/2017 Photo, Design 5 "Баруун бүсийн тогтвортой хөгжил"-ийн асуудлаар хөрөнгө оруулалтын төсөл бэлтгэн уламжлах зөвлөлдөх уулзалт болов. Нэгдсэн Үндэсний байгууллагын дээд хэмжээний уулзалтаар "Тогтвортой хөгжил-2030" баримт бичгийг батлан гаргасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү хөгжлийн баримт бичгийн хүрээнд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн МОН/16/301 төсөл, "Баруун бүсийн уур амьсгалын хөтөлбөрүүд, ногоон эдийн засгийн хүрээлэн" ТББ-тай хамтран "Экологийн бүс нутгий 8/8/2017