Admin 5/31/2019 Photo, Design 5 АНУ-ын Батлан хамгаалахын атташейн албаны төлөөлөл Ховд аймагт ажиллав АНУ-ын Батлан хамгаалахын атташейн албаны Цэргийн иргэн харилцааны санхүүгийн асуудал хариуцсан ажилтан Жеррими Барбор, Цэргийн иргэн, харилцааны эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан Маттью Мито, орчуулагч Ч.Энхцэцэг нар Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржавтай уулзаж харилцан хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов.Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ: Бидний өнөөдрийн уулзалт их ажлын эхлэл болж байга 5/31/2019
Admin 5/31/2019 Photo, Design 5 “Нийгмийн хөгжилд-Залуу ээжүүдийн оролцоо” сэдэвт урлаг, соёл, танин мэдэхүйн соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээ болов “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын санаачлагаар аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ хамтран “Нийгмийн хөгжилд-Залуу ээжүүдийн оролцоо” сэдэвт урлаг, соёл, танин мэдэхүйн соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Жаргалант сумын 12 багийн хүртэлх насны эмэгтэйчүүдийн төлөөлөл 300 гаруй ээжүүд оролцсон юм.ВИДЕО: 5/31/2019
Admin 5/30/2019 Photo, Design 5 Удирдлагын академи сургалтад урьж байна Удирдлагын академиас 2019-2020 оны хичээлийн жилийн Магистрын сургалтын элсэлтээ зохион байгуулж байна. Уг элсэлтээр өөрийн зардлаар суралцах хүсэлтэй иргэдийг элсүүлэн суралцуулна.Элсүүлэх мэргэжлийн чиглэл:-Төрийн захиргааны менежмент-Төрийн удирдлагаЭлсэгчдэд тавигдах шаардлага:-Бакалаврын зэрэгтэй-Голч дүн 2,7-с дээш-Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно.СУРАЛЦАХ ХЭЛБЭР 1: Өдөр, Улирал, Гарагийн сургалт /ажлын аль нэг гарагт хичээллэнэ/-Суралцах нийт хугацаа: 5/30/2019
Admin 5/27/2019 Photo, Design 5 Ховд аймгийн 60 гаруй төрийн байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй 150 орчим иргэнийг ажлын байраар хангажээ “Хандлагаа өөрчилье-Хамтдаа хөгжье” сэдвийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аймгийн II чуулганыг энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус чуулганд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, сумдын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар болон ХБИ-ийн төлөөллөөс бүрдсэн 180 гаруй хүн оролцов.ВИДЕО: 5/27/2019
Admin 5/24/2019 Photo, Design 5 Аймгийн Онцгой комисс хуралдан байгалийн гамшгийн улмаас малчдад учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар хэлэлцжээ Өнөөдөр Онцгой комиссын хурал боллоо. Энэ үеэр цаг үеийн зарим тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа.2019 оны 5-р сарын 10, 11-ний өдрүүдэд Баруун бүс нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Үүний улмаас 7 сумын нутагт 80 орчим айлын гэр унаж, 18 айлын гэр дахин ашиглах боломжгүй болжээ. Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар болох Буянт сумын Цагаанбургас багийн нутаг Цагаан, Намаг, Хэрс, Завсар зэрэг арлууд орчимд нутаглаж байсан айл өрхүүдийн 5/24/2019
Admin 5/23/2019 Photo, Design 5 Жаргалант сумын иргэдэд Төрийн үйлчилгээг ойртуулан ажиллаж байна Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бол Ховд аймаг "Соёлтой төрийн үйлчилгээтэй, авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” зохион байгуулсаар байна. Өнгөрсөн 4-р сард хөдөөгийн 16 суманд, энэ сарын 22-24 5/23/2019
Admin 5/21/2019 Photo, Design 5 Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Габриелла Спирли Ховд аймагт ажиллаж байна Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Габриелла Спирли 5-р сарын 21, 22-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр түүнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхболд болон холбогдох албаны бусад хүмүүс хүлээн авч уулзан, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, Монгол, Швейцарь Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, гарч буй үр дү 5/21/2019
Admin 5/21/2019 Photo, Design 5 Мянгад сумын 250 гаруй эмэгтэйчүүд чууллаа Ховд аймгийн Мянгад сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс сумын эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулга уулзалтыг 5-р сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулга уулзалтыг сум орон нутагтаа хувиараа хөдөлмөр эрхлэгч, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид, Хөдөө аж ахуйн багуудад мал маллан амьдарч буй малчин эмэгтэйчүүд гээд сумынхаа бүхий л эмэгтэйчүүдийг оролцуулан зохион байгуулсан нь онцлогтой байв.Тус чуулга уулзалтад аймгийн Засаг дарга, тус сумаас сонгогдсон аймгийн ИХ-ын 5/21/2019
Admin 5/14/2019 Photo, Design 5 Ерөнхий сайд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлтэй танилцав Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллахдаа Ховд хотоос 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас 54 км зайд орших Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл, байршилтай танилцлаа. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Мэндсайхан танилцуулж, хэрэгцээ шаардлага, хүрэх үр дүн, ач холбогдлын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.Жилдээ 300-325 сая кВт.ц эрчим хү 5/14/2019
Admin 5/14/2019 Photo, Design 5 Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. Дараагаар нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд орон нутагт тулгамдаж буй зарим асуудал, хийх хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцуулан дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн иргэд, хөдөлмөрчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт баруун бүсийн хэрэгцээг хангах Ховд Эко цементийн 5/14/2019