Аймгийн ЗДТГ

Ховд аймгийн 6 сумын Засаг даргын Тамгын газар шинэ автомашинтай болов

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт зарим сумдын Засаг даргын Тамгын газрыг туулах чадвар сайтай суудлын автомашинтай болгох асуудал тусгагдсан. Үүний дагуу төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дөргөн, Мөнххайрхан, Мөст, Дуут, Чандмань, Үенч гэсэн 6 сумын Засаг дарга нарт өнөөдөр шинэ авто машиныг нь хүлээлгэн өгөв. Дээрх сумдын автомашинуудын ашиглалтын хугацаа дуусаж, туулах чадвар нь муудсан байсан учир тухайн сумдын эрэлт хэрэгцээнд ту
6/6/2018

“Говийн чоно-2018” олон улсын сургалт команд штабын сургуулиар үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран долоо дахь жилдээ Ховд аймагт зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль команд штабын сургуулиар үргэлжилж байна. ВИДЕО:Команд штабын сургуулийн хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газар, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын
6/6/2018

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог Норвегийн тусламжийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Норвегийн тусламжийн байгууллага /НЛМ/ нь Норад буюу Норвегийн Засгийн газрын санхүүжилтээр Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2008 оноос хойш баруун бүс нутаг руу чиглэсэн эрүүл мэнд болон хүүхдийн эрхийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.Тэгвэл 2018-2019 онд “Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийг дэмжих” бэлтгэл төслийг Ховд болон Баян –Өлгий аймагт шинээр хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Норвегийн тусламжийн байгууллагын суурин тө
6/6/2018

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спелбергийг хүлээн авч уулзав

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спелберг Ховд аймагт ажиллаж байна. Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спелбергийг хүлээн авч уулзлаа.Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спелберг нь “Говийн Чоно – 2018” олон улсын сургалт, дадлага сургу
6/5/2018

Эрүүл мэндийн байгууллагууд туршлагаа солилцож байна

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалт үргэлжилж байна. Сургалтад  Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын эрүүл мэндийн газрын дарга нар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зооноз өвчин судлалын төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, сувилагч зэрэг нийт 30 орчим хүн оролцож байгаа юм.Болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилт
6/5/2018

“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль танхимын сургалтаар үргэлжилж байна

Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль танхимын сургалтаар үргэлжилж байна. Танхимын сургалтаар “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн зорилго, хөтөлбөр, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн танилцуулгыг ОБЕГ болон АНУ-ын Номхон далайн командлалаас хийлээ.Мөн хүмүүнлэгийн тусламж ба жендерийн асуудал, төрийн бус байгууллага, олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын
6/5/2018

“Говийн чоно-2018” гамшгийн хор ургшийг арилгах олон улсын сургалт, дадлага, сургуулийн талаар мэдээлэл хийв

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 2018 оны 5-р сарын 28-наас 6-р сарын 8 хүртэл баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байна. “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага, сургуулийг “Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд танхимын с
6/4/2018

Манлайлагч эмэгтэйчүүд харилцан туршлага солилцож байна

“Говийн чоно 2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй  эмэгтэйчүүдийн манлайлал сургалт эхэллээ. Болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус сургалтад Ховд аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагааас гадна эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төл
6/4/2018

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга   Ховд аймагт ажиллах үеэрээ Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болох аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт , хэмжил зүйн газар болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. ВИДЕО:
6/4/2018

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа Ховд аймагт боллоо. Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер, АНУ-ын Номхон далайн командлалын бодлого зохицуулалт, төлөвлөлтийн даргын дайчилгаа хариуцсан орлогч, бригадын генерал Сюзань П.Варес-
6/4/2018
Ховдын мэдээ