Аймгийн ЗДТГ

"Үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа-2021” явагдана

Улсын хэмжээнд “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа-2021” явагдах гэж байна.Эрхэм төрийн албан хаагч та нэвтрэх нэр, нууц кодоо ашиглан хаа байгаа газраасаа цахимаар судалгаандаа хамрагдана уу.Судалгаа 2021 оны 4 дүгээр сарын 5-аас 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлсноор Монгол хэлний тухай хуулийг дагаж мөрдөхөд бэлэн эсэх, цаашид үндэсний бичгийг төрийн албан ёсны үйл ажиллагаанд
4/7/2021

С.Бямбацогт “Сум сумандаа тусалъя” уриалга гаргалаа

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 85 болж, энэ сарын 12-ныг хүртэл сургууль, цэцэрлэг, томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийн үйл ажиллагааг түр хязгаарласан. УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд, сумын удирдлагуудтай цахим хурал /2021.04.05/ хийжээ. УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Шаардлагатай тохиолдолд хэрэглэх оношлуур, хамгаалалтын хувцас хэрэглэ
4/6/2021

Хязгаарлалтын хугацааг 04 сарын 12-ны 06:00 цаг хүртэл сунгалаа

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар 6 асуудал хэлэлцэж гишүүдийн саналыг тусган зохих шийдвэр гаргалаа.Өнөөдрийн /2021.04.05/ байдлаар “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 78 болоод байна. Эдгээр иргэдийг Халдвартын тасгийн тусгаарлах эмнэлэгт зөөвөрлөн эмчилж байна. 2 өвчтөний биеийн байдал хүнд, нэг нь маш хүнд ангилалд орж болзошгүй байна. Шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байна гэж БОЭТ-өөс мэдээллээ.Хал
4/5/2021

Сүүлд нэмэгдсэн халдварын ихэнх тохиолдлууд “Мөнгөн морьт” эмнэлгээс илэрчээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 04-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 05-ны 08:00 цаг буюу 24 цагийн хооронд нийт 465 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд нийт халдварын тохиолдол 15-аар нэмэгдсэн бол энэ өглөө 09:00 цагт дахин 95 сорьцын шинжилгээний хариу гарч 10 тохиолдлоор нэмэгдэн өнөөдөр /2021.04.05-ны 09:00 цаг/-ийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 25-аар нэмэгдэж 78 болоод байна. Сүүлд нэмэгдсэн халдварын ихэнх т
4/5/2021

Халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж нийт 53 боллоо

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 03-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хооронд нийт 191 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Нийт 7-оор нэмэгдэж өнөөдөр /2021.04.04-ний 09:00 цаг/-ийн байдлаар батлагдсан тохиолдол 53 боллоо. Зэрэг суманд зөөвөрлөгдсөн нэг, "МӨНГӨН МОРЬТ" эмнэлгээс нэг илэрсэн бол бусад нь БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдийн ойрын хавьтлаас илэрсэн байна.&nb
4/4/2021

5000 ширхэг оношлуурыг татан авах ажлыг зохион байгуулж байна

“Шинжилгээний явуулын цэг”-ийг халдварын тохиолдол илэрсэн байршил бүхий газруудад шилжүүлэн байршуулж иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Анхны тохиолдол бүртгэгдсэн буюу 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 04 дүгээр сарын 03-ны 16:00 цаг хүртэл мэргэжлийн байгууллагууд нийт 2746 иргэнээс хурдавчилсан оншлуураар шинжилгээ авч ажиллажээ. Шинжилгээ авах ажлыг өглөө 10:00 цагаас орой 19:00 хүртэл авах ба хурдавчилсан оношлуурын нөөц багассан, 5000 ширхэг оношлуурыг тата
4/3/2021

Нөөцийн мах худалдаалж эхэллээ

Аймгийн Засаг даргын Тамгын газар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хүнсний 10 дэлгүүртэй “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулан нөөцийн махыг 1,5-4 кг-аар бэлтгэн худалдаалж эхэллээ.Гэрээт дэлгүүрээр худалдаалах нөөцийн махны үнэ:Ямааны мах- 6200Хонины мах- 7200Үхрийн мах -8200 төгрөг байх ба их хэмжээгээр бөөндөж худалдаалахгүй. Үүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах юм байна. Дэлгүүр т
4/3/2021

Маргаашнаас эхлэн нөөцийн махыг Хүнсний 10 дэлгүүрээр худалдаална

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан маргаашнаас буюу 04 дүгээр сарын 03-аас эхлэн аймгийн нөөцийн махыг худалдаанд гаргахаар бэлтгэл хангалаа. Аймгийн Засаг даргын Тамгын газар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хүнсний 10 дэлгүүртэй “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулан нөөцийн махыг 1,5-4 кг-аар бэлтгэн нийлүүлсэн байна. Учирч болох эрсдлийг тооцоолж Ховд аймаг махны нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн ба 40 хоногийн нөөцтэй байна. Гэрээт дэлгүүрээр худалдаалах мах:&n
4/2/2021

“Шинжилгээний явуулын түр цэг”-үүдийн тоог нэмэгдүүлнэ

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ЗӨСТ гээд мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нарын хамтаар Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх орон сууцны орчим байрлаж байгаа “Шинжилгээний явуулын түр цэг”-үүдийн ажил байдалтай танилцлаа.Жаргалан баг-Ягаан 80 айлын орон сууцны бүх оршин суугчид нь PCR шинжилгээнд хамрагдаж дууссан. Тиймээс энд байрлаж байсан “Шинжилгээний явуулын түр цэг”-ийг нийтийн эзэмшлийн талбай /ХАС банкны өмнөх та
4/2/2021

Тусгай зөвшөөрөл бүхий автомашинууд Жаргалант сумын нутаг дэвсгэрт саадгүй зорчино

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймаг, сум хооронд зорчих иргэн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан.Гэвч Жаргалант сумын нутаг дэвсгэрт ялангуяа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн төдийлөн хязгаарлагдахгүй байгаа учраас Шуурхай штаб, Онцгой комисс, Цагдаагийн газраас дараах зохицуулалтыг хийлээ.Тодруулбал, Хүнс тээвэрлэх тээврийн хэрэгсэлд "А" зөвшөөрөл, Дулаан, Эрчим хүч, Шим-ус, хот тохижилтын үйлчилгээ Хэвлэл мэдээллийн
4/2/2021
Ховдын мэдээ