Аймгийн ЗДТГ

ХОВД АЙМАГ: Нийтдээ 10 сургуулийн 800 гаруй багш ажил хаялтад нэгдээд байна

Улсын хэмжээнд өрнөж буй багш нарын ажил хаялтад Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар энэ сарын 17-ноос нэгдээд буй. Өнөөдрийн /2025.10.29/ байдлаар Булган, Мянгад, Эрдэнэбүрэн сум болон аймгийн төв Жаргалант сумын зургаан сургууль, нийт 10 сургуулийн 800 гаруй багш ажил хаялтад оролцож байна. Багш нар цалин хөлсийг нэмэгдүүлэх, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийг шаардаж байгаа юм. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа өнөөдөр /2025.10.29/ холбогдох албаны төлө
10/29/2025

Улсын аварга шалгаруулах "KHOVD ROBOT CHALLENGE 2025" тэмцээнд багийн дүнгээр Ховд аймаг тэргүүлэв

Улсын аварга шалгаруулах "KHOVD ROBOT CHALLENGE 2025" тэмцээнийг “Ховд Зохион бүтээгчдийн академи” дэмжигч байгууллагуудтай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Баруун бүсэд анх удаа болсон уг тэмцээнд Улаанбаатар хот, Эрдэнэт, Завхан аймаг, Говь-алтай, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 250 орчим хүүхэд оролцлоо. Эдгээр хүүхдүүд нийт 6 төрөлт тэмцээнд 85 баг болон оролцож Математик, Технологи, Мэдээлэл-Зүй, физикийн хичээлээр олж авсан мэдлэгээ ашиглан ухаалаг робот
10/23/2025

ХОВД АЙМАГ: Аймгийн Засаг даргын зөвлөл хуралджээ

Өнөөдөр /2025.10.22/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдсан байна. Гишүүдийн 70 гаруй хувь нь оролцсон тус хурлаар: -МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн оюутнуудад “Засаг даргын Тамгын газрын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”, -Аймгийн Эрүүл мэндийн газар, Хөгжимт драмын театр, “Номын сан” зэрэг байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батлах, -Эрчим хүний яамны санхүүжилтээр Хөшөөтийн уурхайг түшиглэж баригдсан шахмал түлшний үйлдвэрийн эзэмшил, ашиглалт, цаашид үйл ажиллагааг тогтвортой хариу
10/22/2025

Аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Ужячюй хотод томилолтоор ажиллаж байна

Аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Ужячюй хотод томилолтоор ажиллаж байна.Төр, хувийн хэвшил, бизнесийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ оны аравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд тус хотод зохион байгуулагдах "Аж үйлдвэрлэлийн гадаад хамтын ажиллагааны II хэлэлцүүлэг"-т оролцож байна. Арга хэмжээнд Ховд аймгийн төлөөллөөс гадна Баян-өлгий  аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан  төлөөлөл оролцож байнаӨнөөдөр /2025.10.14/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа Жар
10/14/2025

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын “Улсын үзлэг” эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07-р сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын “Улсын үзлэг”-ийг мөн оны дөрөвдүгээр улиралд багтаан улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Улсын үзлэгийн төв комиссоос томилогдсон Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Улсын ахлах байцаагч Б.Цэндсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг энэ сарын 13-17-ны
10/13/2025

Баруун бүсийн “ШИЛДЭГ СТАРТ-АП” шалгаруулах арга хэмжээг Ховд аймагт зохион байгуулж байна

Бүсийн хэмжээний хөгжлийн зорилго, чиглэлд нийцсэн, шинэ технологи, инновацад суурилсан шинэлэг санал санаачилгыг дэмжих, гарааны бизнесүүдийг ногоон ажлын байр болгон хөгжүүлэх, залуу энтрепренерүүд болон бодлого тодорхойлогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулах, дэвшилтэт шийдлүүдийг аймаг, орон нутагт нутагшуулахад арга хэмжээний зорилгоор бүсийн хэмжээний “ШИЛДЭГ СТАРТ-АП” шалгаруулах арга хэмжээг Ховд аймагт зохион байгуулж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгэ
10/8/2025

ХОВД АЙМАГ: Зарим компанийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ

Зам тээврийн яамны болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн улсын ахлах байцаагч нар  Ховд аймагт улс хоорондын ачаа, зорчигч, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг холбогдох тогтоол шийдвэр, тушаал, удирдамж, төлөвлөгөөний дагуу хийлээ.Шалгалтад “Их” эрсдэлтэй үнэлэгдсэн улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч “Алтайн даваа” ХХК, “Баянголын хүл
10/6/2025

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа Хүннү Эйр ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзав

Хүннү Эйр компани БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны ӨРӨМЧ хотыг ХОВД хоттой холбох шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан тус компанийн захирал П.Мөнхжаргал Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр /2025.10.06/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа тус компанийн захирал П.Мөнхжаргал захирал болон орон нутгийн төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.Хүннү эйр компани нь энэ оны 11 дүгээр сарын 05-аас эхлэн долоо хоног бүрийн Лхагва,
10/6/2025

"Боомын амны услалтын систем"-ийг хүлээж авах улсын комисс ажиллав

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, “Ядуурлыг бууруулах Япон сан”-гийн санхүүжилт, ХХААЯ-ны захиалгаар Алтай суманд "Боомын амны услалтын систем"-ийг байгуулж байгаа.  Барилга угсралтын ажлыг "Агро альфа" ХХК хийж гүйцэтгэжээ. Үүнд:-Усжуулах нийт талбай нь 269 га, -Төвийн эргэлттэй бороожуулах 5 машин, -Доторлогоотой ил суваг-4880 м, -Далд шугам сүлжээ-3878 м, -Хаях шугам сүлжээ-1980 м, -75мвт-ын цагт 402 метр куб ум шахах 3 ш насос, 
9/27/2025

“ХУРДАН CUP-2025” баруун бүсийн тэмцээн эхэллээ

Баруун бүсийн аймгуудын ахлах ангийн сурагчдын дунд “ХУРДАН CUP-2025” мэдээллийн технологийн гурван төрөлт тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна.Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ахлах ангийн сурагч
9/25/2025
Ховдын мэдээ