Admin 3/26/2020 Photo, Design 5 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас төр, хувийн хэвшлийн байгууллагууд, ард иргэдтэй хамтран улирал тутамд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулдаг. Тэгвэл урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас бусад төрийн байгууллагуудтай хамтран нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг өнөөдөр /2020.03.26 /зохио 3/26/2020
Admin 3/25/2020 Photo, Design 5 Ховд аймаг дахь Христ итгэлт иргэдээс 3,0 сая төгрөг хандивлалаа "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх уг үйл ажиллагаанд зориулж, төр, хувийн хэвшлийн олон байгууллагууд хандив тусламж үзүүлсээр байна. Өнөөдөр /2020.03.25/ Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн хамт олон 250,000 төгрөг 150 ширхэг амны хаалт хандивласан бол Ховд аймаг дахь Христ итгэлт иргэдийн зүгээс 3,0 сая төгрөг, 3 ширхэг халуун хэмжигч багажийн хамт хандивлалаа. Хандивыг аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай ажлын хэсгийн ахлагч Ч.Уранчимэгт гардуулан өгөв. 3/25/2020
Admin 3/20/2020 Photo, Design 5 “СТАНДАРТТАЙ ХОВД” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь төрийн үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлж, албан ёсоор "БАТЛАМЖ"-аа гардан авсан. Уг стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ, хянан баталгаажуулалт хийсэн “Монсертф” ХХК-ийн төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг 3-р сарын 20-24-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхэн өнөөдөр /2020.03.20/ аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны 3/20/2020
Admin 3/18/2020 Photo, Design 5 Аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд байгууллагууд хандив, тусламж үзүүлсээр байна Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа шуурхай хэрэгжүүлж буй аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хандив, тусламж үзүүлсээр байна.Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй зарим байгууллагуудын хамт олны зүгээс аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, “Шуурхай штаб”-ын ахлагч Ч.Уранчимэг нарт хандиваа хүлээлгэн өглөө. Үүнд:1-р цэцэрлэг – 705 мянган төгрөг, 50 3/18/2020
Admin 3/12/2020 Photo, Design 5 Төрийн банкны Ховд салбарын хамт олон "COVID-19" вирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж 1,0 сая төгрөг хандивлав "COVID-19" вирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг болгож төр, хувийн хэвшлийн олон байгууллагууд хандив туслалцаа үзүүлсээр байна. Өнөөдөр /2020.03.12/ Төрийн банкны Ховд салбарын хамт олон 1,0 сая төгрөгийн хандив өргөснийг тус банкны захирал А.Батмөнх аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханд гардуулан өгөв. Мөн -Шүүхийн хамт олон – 1 сая 25 мянган төгрөг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон 590 мянга 3/12/2020
Admin 3/11/2020 Photo, Design 5 Петровис ХХК-ийн Ховд аймаг дахь салбарын хамт олноос аймгийн Онцгой комисст 500,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг хандивлалаа Дэлхий дахинаа шинэ Коронавирусын /covid-19/ тархалт өргөн хүрээнд дэгдэж, манай улсад эхний тохиолдол бүртгэгдээд буй энэ үед ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсийн тэргүүн эгнээнд ажилладаг аймгийн онцгой комиссуудад Петровис групээс хандив үзүүлж байгаа юм байна. Энэ дагуу өнөөдөр Петровис ХХК-ийн Ховд аймаг дахь салбарын хамт олноос Ховд аймгийн Онцгой комисст 500,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг хандивлалаа.Хандивыг хүлээлгэн өгөхдөө тухайн байгууллагын удирдлагууд 3/11/2020
Admin 3/10/2020 Photo, Design 5 Аймгийн Онцгой комисс хуралдлаа Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос аймаг, сумаас гарах, хот хоорондын зорчигч тээврийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 3-р сарын 10-ны өдрийн 08:00 цагаас 3-р сарын 16-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр /2020.03.10/ аймгийн Онцгой комисс хуралдаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Хурлаар аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хяналты 3/10/2020
Admin 3/10/2020 Photo, Design 5 Албан байгууллагууд сэтгэлийн хандив өгч байна Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Ховд аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Тэдний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бодит хувь нэмрээ оруулах зорилгоор төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, иргэд хандив, тусламж үзүүлсээр байна.Тодруулбал, гуравдугаар сарын 09-ний өдөр ерө 3/10/2020
Admin 3/9/2020 Photo, Design 5 2019 онд 814 ажлын байрыг шинээр бий болгожээ Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймагт 22476 өрхийн 87230 хүн амьдарч байна. Үүний 43,5% нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байгаа юм.2019 онд аймгийн ХХҮГ-т 1761 хүн идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлснээс 1189 иргэнийг байнгын, түр болон улирлын чанартай ажлын байрынд зуучилсан байна. Мөн 814 ажлын байрыг шинээр бий болгосон байна.Тэгвэл өнөөдөр /2020.03.09/ аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл хуралдаж, 2020 онд аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой тү 3/9/2020
Admin 3/4/2020 Photo, Design 5 2019 оны ажлын тайланг ЗГ-ын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9.1.2-д заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг бичиж, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээний дүнг нэгтгэн гаргалаа. Хяналтад авсан бодлого, зорилт, арга хэмжээнүүдийн 2019 оны жилийн эцсийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэл 3/4/2020