Admin 2/24/2021 Photo, Design 5 Аймгийн Онцгой комиссын гишүүд 90 хувийн ирцтэйгээр хуралдлаа Хурлын эхэнд уламжлалын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэнгийн хийсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, вакцины талаарх мэдээллийг сонсов.Дараа нь Монгол Улсын засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаал, эрсдэлийн үнэлгээ тогтоосон бүс нутагт мөрдөх шинэ журмын талаар хэлэлцэв. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг 2/24/2021
Admin 2/23/2021 Photo, Design 5 Японы "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилнэ Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 1975 онд анх ашиглалтад орсон түүнээс хойш 2003, 2007, 2013 онд тус тус засварласан байна. Олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан учраас барилгыг нь шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Тиймээс энэ ажлыг Японы "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 700,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийхээр аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав санхүүжүүлэгч талтай өчигдөр /2021.02.22/ цахимаар гэрээ байгуулжээ.Эрүүл мэндийн төвийн 2/23/2021
Admin 2/23/2021 Photo, Design 5 Иргэдийг дархлаажуулахад байнгын 22, явуулын 22 цэгт 245 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллана Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний А/99 захирамжаар “КОВИД-19”-ын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.02.23/ хуралдлаа.Хурлаар эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тооцоо судалгаа, хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, ажлын хэсэгт багтсан мэргэжлийн бай 2/23/2021
Admin 2/18/2021 Photo, Design 5 Монголын радиогийн "Эргэх дөрвөн цаг-Ховд аймгаас" нэвтрүүлэг ВИДЕО:Радио нэвтрүүлэг 2/18/2021
Admin 2/18/2021 Photo, Design 5 Нийгмийн хамгааллын чиглэлээр 5 дэд хөтөлбөр шинээр хэрэгжүүлнэ Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр 5 дэд хөтөлбөр шинээр боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгагдсан. Тухайлбал, “Монгол гэр бүл”, “Залуучуудын хөгжил”, “Ахмадаа ачлая” зэрэг хөдөлмөр эрхлэлтийн зарим дэд хөтөлбөр, төслүүдийг нэрлэж болно. Эдгээр төсөл, хөтөлбөрт ямар асуудал тусгах талаар салбар байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн багш нар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын 2/18/2021
Admin 2/16/2021 Photo, Design 5 Аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 20-ны 06:00 цаг хүртэл сунгалаа Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өнөөдөр /2021.02.16/ хуралдлаа. Хурлаас аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг 3 хоногийн хугацаагаар сунгасан шийдвэр гаргалаа. Учир нь сар шинийн баярын өмнөхөн Нийслэл Улаанбаатар хот буюу халдварын голомтот бүс нутгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглалт, тусгаарлалтын 14 хоногийн хугацаа хараахан дуусаагүй байгаа учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Аймгийн хэмжээнд 2021 оны 02 дугаар сарын 03-аас 2/16/2021
Admin 2/11/2021 Photo, Design 5 Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав ард иргэдэдээ "ЦАХИМ МЭНДЧИЛГЭЭ" дэвшүүлжээ Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав ард иргэдэдээ "ЦАХИМ МЭНДЧИЛГЭЭ" дэвшүүлжээ. Тэрбээр"Эвийн хүчИхрийн сэтгэлтэй олон угсаатны өлгий болсон Ховд нутгийн зон олон, Монгол орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүсээ...Түүхийн нэгэн хуудас эргэж, Монгол түмэн минь “ХОТОЛ ТӨГС” хэмээх Төмөр Хулгана жилээ үдэж, Цагаагчин Үхэр жилээ угтан авч буй энэхүү мөчид цахим хуудсаараа учран золгож байгаадаа туйлын баяртай байна...&nbs 2/11/2021
Admin 2/11/2021 Photo, Design 5 Аймаг, орон нутгийн удирдлагууд Хулгана жилийн гавьяатуудад хүндэтгэл үзүүлэв Улиран өнгөрч буй Хулгана жилд манай аймгаас 4 хүн төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол улсын гавьяат цолтон боллоо. Тухайлбал, Хөгжмийн зохиолч Н.Цолмон Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Эрүүл мэндийн газрын даргаар олон жил ажилласан Б.Жамсран Монгол улсын хүний гавьяат эмч, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганболд Монгол улсын гавьяат тээвэрчин цол хүртсэн бол аймгийн Засаг дарга асан, аймгийн Аудитын газрын ахлах аудитор Л.Галбадрах сар шинийн босгон дээр Монгол улсын 2/11/2021
Admin 2/11/2021 Photo, Design 5 Эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрүүдийн талаар санал авч эхэллээ Эрүүл мэнд, боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд тусгах санал авах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ.Аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэнд, боловсролын салбарт хэд хэдэн дэд хөтөлбөрийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр тусгасан. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт “ЭРҮҮЛ ИРГЭН”, “ЭХ ХҮҮХДИЙН ЭЭЛТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”, ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН”, “ЭРҮҮЛ ЭР ХҮН” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Харин боловсролын салбарт “ЧАНАР 2/11/2021
Admin 2/11/2021 Photo, Design 5 Аймгийн хэмжээнд 1153 иргэн гэрийн ажиглалтад байна Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цахим хуудаснаа дараах мэдээлэл, уриалгыг нийтэлжээ. Тэрбээр "2021 оны 01 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос ирж байсан иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр шинжилгээ авахад 2 иргэнээс коронавирусний халдвар илэрч, мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр халдвартай болон хамт ирсэн нийт 43 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу буцааж байсан юм. Тухайн үед халдвартай ч гэсэн нутгаа зориод ирсэн иргэдийг буцаах нь зөв 2/11/2021