Аймгийн ЗДТГ

Ховд аймгийн Санхүүгийн ажилтнуудын мэдлэг, ур чавдарыг дээшлүүлэх 2 өдрийн сургалт боллоо

Санхүү төрийн сангийн хэлтэс “Тунгалаг бүртгэл хөтөлбөр, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран “Санхүүгийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг 10-р сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Улсын сехторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын /УСНББОУС/ хэрэгжилт, Санхүү, төрийн сангийн үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор явагдаж байгаа уг сургалтанд аймаг, сумдын Санхүү албаны дарга, төс
10/16/2017

Баруун бүсийн ОБГ-уудын команд штабын сургуулийг Ховд аймагт зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны А/224 дүгээр тушаалаар Баруун бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд  Команд штабын сургуулийг зохион байгуулах удирдамж батлагдсан. Уг удирдамжийн дагуу  энэ сарын 14-15-ны өдрүүдэд Ховд аймагт баруун бүсийн команд штабын сургуулийг зохион байгууллаа. Бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй тус сургуульд Завхан, Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын газрын орлогч д
10/16/2017

Үндэсний мод тарих өдрөөр Ховдчууд урьдчилсан дүнгээр 8500 гаруй мод тарьжээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5-р сар, 10-р сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр болгон зарласан. Уламжлал болсон энэ өдрөөр Ховд аймгийн аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрх бүр идэвх санаачлага гарган ажиллаж, урьдчилсан дүнгээр 8500 гаруй мод тарьсан мэдээтэй байна. Жаргалант сумын хувьд аймгийн төвийн дээд хэсэгт "Улиас" , төв гудамжны хайсуудад гоёлын мод тарьжээ.  Аймгийн хэмжээний нэгдсэн дүн энэ сар
10/15/2017

АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудтай аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх уулзаж санал солилцлоо

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх АНУ-ын Энхтайваны корпусын Сайн дурын ажилтнуудтай уулзаж санал солилцлоо. Ховд аймгийн хэмжээнд энэ жил сайн дурын зургаан ажилтан ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагаас Монгол улсад 60 гаруй хүн ажилладаг байна. Сайн дурын ажилтнууд нь тухайн орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэргэжилтнүүдээ ажиллуулдаг. Энэ жилийн тухайд Ховд аймагт эрүүл зөв хооллолт, боловсролын чиглэлийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэ хүрээнд тухайн салбарт болон байгууллагууд
10/13/2017

Онцгой комиссын гишүүд халаалт дулааны асуудлаар дахин хуралдав.

2017 оны 10-р сарын 09 ний өдөр аймгийн Онцгой комиссын гишүүд аймгийн төвийн байр орон сууц болон аж ахуй нэгжүүдийн халаалт дулааны нөхцөл байдлын талаар дахин хуралдлаа. Учир нь Онцгой комиссын гишүүд аймгийн төвийн ААН болон байр орон сууцнуудыг 20 хэсэгт хуваан тус бүрдээ хариуцаж халаалт дулааны асуудлыг цаг алдалгүй хариуцаж шийдвэрлэж байхаар болсон юм. Энэ хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн ээлжит явцын мэдээллийг хийсэн юм. Одоогоор хоёр дулааны станцын хувьд тус бүр нэг зуухаар галлаж
10/10/2017

Аймгийн төсөв санхүүгийн нэгдсэн өр авлагыг барагдуулах ажлын хэсэг хуралдав

Засаг даргын захирамжаар аймгийн төсөв санхүүгийн өр авлагын нөхцөл байдлыг үнэлэх, барагдуулах ажлын хэсэг байгуулагдаж өнөөдөр хуралдлаа. Энэхүү хурлыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар ахалж өр авлагыг барагдуулах талаар нэгдсэн мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө. Ховд аймгийн хэмжээнд 9 сарын 30-ны байдлаар Орон нутгийн хөгжлийн сангийн авлага 1,3 тэрбум төгрөг байна. Харин Сум хөгжүүлэх сангийн 4,1 тэрбум төгрөгийн авлага буюу зээл олгогдсон дүн
10/10/2017

Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж өвөлжилтийн бэлтгэл ажилд хяналт тавьж ажиллахаар боллоо.

Өнөөдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаар хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог  онцгой комиссын бүх гишүүдэд төв суурин газруудын халаалт дулааны байдалд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Ингэснээр аймгийн онцгой комиссын гишүүд хуваарийн дагуу халаалт д
10/4/2017

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 5 асуудлыг хэлэлцэв.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Жендерийн тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай, “Олон нийтийн оролцоот сургууль-хүний хөгжлийн төв” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн төслийн тухай, “Гурван Сэнхэр төвтэй таван од аялал жуулчлал”-ын аймгийн дэд хөтөлбөрийн төсөл  хэлэлцэх тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2017 оны 3 дуга
10/3/2017

Ахмадын баярын хүрээнд зохион байгуулсан “Язгуур урлаг”-ийн тэмцээнд 20 гаруй ахмад настан оролцжээ.

25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй "Ахмадын өдөр"-ийн хүрээнд аймгийн Ахмадын Хорооноос санаачлан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Жаргалант сумын ахмад настнуудын дунд “Язгуур урлаг”-ийн арга хэмжээ, теннисний тэмцээнийг 09 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион явууллаа.  Ахмадуудын ардын язгуур урлагийн өв санг өсвөр үе, залуучуудад өвлүүлэх зорилгоор бий биелгээ, тууль хайлах, цуур, товшуур, морин хуур, домборын төрлөөр урлагийн тэмц
10/3/2017
Ховдын мэдээ