Аймгийн ЗДТГ

БАЯРТАЙ САЙХАН МЭДЭЭ:Ховд аймагт сүүлийн 24 цагт “Ковид-19” цар тахлын халдвар “НЭМЭГДЭЭГҮЙ”

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 01-ний 8:00 цагаас 05 дүгээр сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 153 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын тохиолдол нэмэгдээгүй, 240 хэвээр байна.  БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.02/ байдлаар 59 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал хүнд-1, хүндэвтэр-3 бусад нь хөнгөн байна. “Ковид-
5/2/2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 454 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдварын батлагдсан тохиолдол 4-ээр нэмэгджээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 8:00 цагаас 05 дүгээр сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 454 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 4-ээр нэмэгдэж өнөөдрийн /2021.05.01/ байдлаар 240 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /МИНЖ ЗОЧИД БУУДАЛ”/-д байсан 1 иргэнээс, Прогресс сургуулийн арын Яг
5/1/2021

Аймгийн Онцгой комисст зарим байгуулага, иргэн хандив өгөв

“Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх, халдварыг хумих, таслан зогсоох зорилгоор аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид уртасгасан цагаар, ачаалалтай ажиллаж байна.Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ажиллаж буй тэдний үйл ажиллагааг дэмжиж зарим байгууллага, хамт олон, хувь хүмүүс сэтгэл сананы болон эд материалын тусламж үзүүлсээр байгаа юм.Өнөөдөр /2021.04.30/ Б.Батчимэг эрхлэгчтэй Жаргалант сумын 8 дугаар цэцэрлэгийн хамт олон хамгийн чу
4/30/2021

Зэрэг сумын 6 иргэнээс “Ковид-19”-ийн халдвар илэрч дахин шинэ голомт бий боллоо

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 29-ний 8:00 цагаас 04 дүгээр сарын 30-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 236 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 14-ээр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.30/ байдлаар 236 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ЦАМБАГАРАВ, БООРЖИ, “ROYAL, WELL ЗОЧИД БУУДАЛ”/-д байгаа 7 иргэнээ
4/30/2021

Ховд хотын орон сууцны хэрэглэгчдийг 05 дугаар сарын 08 хүртэл халаалтаар хангана

Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өөрийн албан ёсны цахим хуудаснаа ийнхүү нийтэлсэн байна…Тэрбээр “Нүүр номын найзууд, эрхэм хүндэт ард иргэдийнхээ амгаланг айлтган мэндчильe. Юуны өмнө “Ковид-19” цар тахлын халдварын тархалтыг хумьж, таслан зогсоох, “НОГООН АЙМАГ” болохын төлөө хүн бүр хичээж, хамтран ажиллаж байгаад талархаж байна.Хүн бүр гэрээсээ гарахгүй байх нь халдвараас сэргийлэх нэг гол арга болно.05 дугаар сарын 01-ээс халаалт зогсож, орон сууцны оршин суугчид ялангуяа хүү
4/29/2021

“Ковид-19”-ийн халдвар авсан иргэдийн эдгэрэлтийн хувь 75 хувьд хүрлээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 28-ны 8:00 цагаас 04 дүгээр сарын 29-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 78 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.29/ байдлаар 222 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /”ӨРГӨӨ ЗОЧИД БУУДАЛ”-2, “ROYAL ЗОЧИД БУУДАЛ”-1/-д байгаа иргэдээс халд
4/29/2021

478 тээврийн хэрэгсэл, 2218 иргэнийг сум орон нутаг руу нь буцаалаа

"Ковид-19"-ийн халдварын улмаас хөл хорионд орж аймгийн төвд түр саатаад байсан иргэдийг 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд орон нутаг руу нь явууллаа.  Нийтдээ 478 тээврийн хэрэгсэл, 2218 иргэнийг Жаргалант сумаас нэвтрүүлсэн байна.Иргэн бүрээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад бүгд "СӨРӨГ" гарчээ. Энэ нь "Ковид-19" халдварын тархалтад тандалт хйисэн нэг чухал ажил болсон гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Ийнхүү аймгийн төвөөс сум орон нутагтаа очсон иргэдийг Улсын Онцго
4/28/2021

“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 70 хүн хэвтэн эмчлүүлж байна

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 27-ны 8:00 цагаас 04 дүгээр сарын 28-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 210 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж өнөөдрийн /2021.04.28/ байдлаар 219 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал буюу гэрийн ажиглалтад байсан нэг иргэнээс, Цамбагарав баг “Оюу мандал”-ын 35 айлын орон сууцны орш
4/28/2021

Энэ сарын 26-ны өдөр 11 сумын 1212 иргэн, 240 тээврийн хэрэгслийг Жаргалант сумаас орон нутаг руу гаргалаа

Энэ сарын 24-ны өдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Жаргалант суманд хөл хорионд орсон хөдөөгийн 16 сумын иргэдээс хурдавчилсан оношлуураар "КОВИД-19"-ын халдварыг илрүүлэх шинжилгээг нэгдсэн журмаар авч, хариуг үндэслэн, халдвар хамгааллын дэглэмийн дор сум орон нутаг руу 2021 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд нэвтрүүлж ажиллахыг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудад  үүрэг болгосон.
4/27/2021

“Ковид-19”-ийн халдвар авсан 217 иргэний 148 буюу 66,5 хувь нь эдгэрчээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 8:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 416 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 5-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.27/ байдлаар 217 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ӨРГӨӨ-1, ROYAL ЗОЧИД БУУДАЛ-2/-д байгаа иргэдээс, Улаанбаатар хотоос
4/27/2021
Ховдын мэдээ