Admin 5/5/2017 Photo, Design 5 Эрдэнэбүрэн сумын 250 гаруй залуус чууллаа. Эрдэнэбүрэн сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу энэ удаагийн чуулга уулзалтыг "Эрүүл бие-Саруул ухаан" гэсэн уриан дор зохион байгууллаа. Чуулга уулзалтанд нийтдээ 250 гаруй залуус оролцож байгаагийн 80 гаруй хувь нь малчин залуус байгааг онцолж байна. Чуулганд оролцож буй залуус өв соёлоороо бахархах дээдлэх, үе тэнгийн залуустаа үлгэрлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд санаачлага гарган чуулганы нээлтэнд Өөлд үндэснийхээ дээл хувцасаар гоёж оролцсон нь 5/5/2017
Admin 5/4/2017 Photo, Design 5 Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчид сургалтанд хамрагдлаа. Ховд аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран гэр бүл хүүхэд залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдийн сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд аймгийн Эрүүл Мэндийн Газар, Боловсрол Соёл Урлагийн Газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр Халамж Үйлчилгэний Газар, Жаргалант сумын анхан шатны нэгжид ажиллаж байгаа дээрх чиглэлээр үүрэг хүлээгчид хамрагдлаа. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг д 5/4/2017
Admin 5/3/2017 Photo, Design 5 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийг тохиолдуулан “Засаг дарга ба сэтгүүлч” уулзалтыг зохион байгууллаа. 1991 онд хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 5-р сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан түүхтэй. Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд 5/3/2017
Admin 4/24/2017 Photo, Design 5 USAID/OFDA/ Зүүн Ази хариуцсан хөтөлбөрийн ажилтан Erin Magee Ховд аймагт ажиллаж байна. Мерси кор Монгол ОУБ нь LTS буюу Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2 төслийн үр дүнтэй танилцах, орон нутгийн малчид ард иргэдтэй уулзах, сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцох зорилгоор Мерси Кор Монгол ОУБ-ын Зүүн Ази хариуцсан хөтөлбөрийн ажилтан Erin Magee, Мерси Кор Монгол ОУБ-ын орлогч захирал Ч.Сансар, LTS төслийн менежер Б.Энхтуяа нар Ховд аймагт ажиллаж байна. Тэднийг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргы 4/24/2017
Admin 4/27/2017 Photo, Design 5 Аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийв БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймгийн удирдлагуудтай уулзалт хийх, Ховд аймаг, Аньхуй муж хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр хийх, “Нэг бүс-Нэг зам” Монгол Улстай хамтран ажиллах форумд оролцох зорилгоор аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг Аньхуй мужийн Засаг дарга Ли Гуо Ин, Цонж аймгийн Засаг дарга Ма Шюн Чөн нарын урилгаар БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрүмч хот, Аньхуй мужийн Хөфэй хотод энэ оны 4-р сарын 03-10-ны өдрүүдэд томилолтоор ажиллажээ. 4/27/2017
Admin 4/24/2017 Photo, Design 5 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2017” ажил мэргэжлийн олимпиад боллоо. Ховд аймгийн ЗДТГ, ХХҮГ, МХГ, Ажил олгогч эздийн холбоо хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2017” ажил мэргэжлийн олимпиадыг зохион байгууллаа. Энэхүү олимпиад нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлын нэг юм. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2017” олимпиадад Шим-Ус ОНӨААТҮГ, Дөргөний УЦС, Дулааны станц, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК зэрэг барилгын болон хувийн компаниудын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрү 4/24/2017
Admin 4/21/2017 Photo, Design 5 Сумдын ЗДТГ-ын дарга нар "Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт орон нутгат" сэдэвт сургалтанд хамрагдлаа. Шинэ батлагдсан Захиргааны ерөнхий хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, хуулийн талаар нэгдсэн ойлголттой болгох үүднээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын Академиас нар "Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт орон нутгат" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд 2017 оны 04-р сарын 17-21 ний хооронд явагдсан сургалтанд Ховд, Увс, Баянхонгор аймгийн 51 сумын ЗДТГ-ын дарга нар хамрагдлаа. Сургалтын хугацаанд УИХ-ы 4/21/2017
Admin 4/18/2017 Photo, Design 5 Мерси Кор Монгол ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Рамэш Синх Ховд аймагт ажиллав. Мерси Кор Монгол ОУБ нь Монгол улсад 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт 2004 оноос эхлэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Төслийн хэрэгжих хугацаа өндөрлөх дөхөж байгаатай холбогдуулан Мерси Кор Монгол ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Рамэш Синх, Мерси Кор Монгол ОУБ-ын хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг, LTS төслийн менежер Б. Энхтуяа нар Ховд аймагт ажиллаж төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар а 4/18/2017
Admin 4/18/2017 Photo, Design 5 Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулах үүднээс аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу өнөөдөр аймгийн шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нарын удирдлагууд аймгийн хэмжээнд өрнөс 4/18/2017
Admin 4/18/2017 Photo, Design 5 АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоогоод 30 жил болж байгаа бол Ховд аймагтай 2007 оноос хойш хамтран ажиллаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл Америк, Монголын дипломат холбоо тогтоосны 30 жил, Ховд аймагт Америкийн соёл мэдээллийн төв байгуулагдсны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярыг угтаж АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жинифер Зимдал Галт Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. АНУ-аас БНМАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд болон түүний ажлын хэсгийн бүр 4/18/2017