Аймгийн ЗДТГ

Энэ сарын 26-нд нийтийн тээврээр зорчиж Ховд аймагт ирсэн 160-аад иргэдээс дахин PCR-ийн шинжилгээ авна

Ховд аймаг энэ оны 01 дүгээр сарын 10-аас хойш халдвартай бүс буюу нийслэл Улаанбаатар хотоос ирсэн 350 орчим иргэнийг гэрийн ажиглалтаар хянажээ. Үүний 160 нь 01 дүгээр сарын 26-нд Ховд аймагт нийтийн тээврээр ирсэн иргэд юм. Тэд халдвартай бүсээс ирэхдээ PCR-ийн шинжилгээ өгч, аймагруу нэвтрэхдээ Дарви сумын хяналтын пост дээр дахин түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч сөрөг гарсан. Гэхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тэдг
1/27/2021

Коронавирусний халдвартай 2 иргэн, тухайн автобусаар ирсэн иргэдийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу тээвэрлэлээ

Энэ сарын 26-нд нийтийн тээврээр Ховд аймагруу зорчиж байсан 2 иргэнээс Коронавирусний халдвар илэрсэн. Эдгээр иргэд 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан учраас 25-ны автобусанд сууж Ховд аймгийг зорьсон  байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Ховд аймаг Дарви сумын Хяналтын пост дээр хүн нэг бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч улмаар PCR-ийн шинжилгээгээр баталгаажжээ. Халдвартай болон хавьтагч иргэд, автобусын жолоочийг Дарви суман д
1/27/2021

Коронавирусний халдвартай 2 иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигчид нийт 41 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу тээвэрлэхээр шийдвэрлэлээ

Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас манай аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж өнөөдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн 5 автобусаар ирсэн иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн. Нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг  БОЭТ-ийн лаборато
1/27/2021

94 ажлын байрны сул орон тоонд албан хаагчдыг сонгон шалгаруулна

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар товложээ. Улмаар бүртгэлийг нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09:00-17:00 цагт цахимаар зохион байгуулахаар болсон байна.Энэ удаагийн шалгалтаар төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн удирдах алба 3, захиргааны удирдах алба 5, төрийн захиргааны дэс түшмэлийн 38, туслах түшмэлийн 48 албан тушаал нийт 94 ажлын байрны сул орон тоонд албан хаагчдыг сонгон шалгаруу
1/25/2021

Өнөөдрийн байдлаар нийт 745 иргэн Ховд аймаг руу ирэх хүсэлт гаргажээ

Аймгийн Онцгой комисс өнөөдөр/ 2021.01.25/ хуралдав. Хурлын үеэр коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдал, Улаанбаатар хотоос ирэх хүсэлтэй иргэдийн бүртгэл, татан авах ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэж, мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай бүлэг, хяналт тавих ажлын хэсэг байгууллаа. Өнөөдрийн байдлаар нийт 745 иргэн Ховд аймаг руу ирэх хүсэлт гаргасан байна. Үүнээс эхний ээлжинд 320 иргэнийг нэгдсэн журмаар PCR-ийн шинжилгээнд хамруулж, бүгд сөрөг гарчээ. Эдгээр иргэдий
1/25/2021

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж хоёр асуудал хэлэлцэв

2020 онд Ховд аймгийн ард иргэдийн зүгээс 18441 өргөдөл, гомдлыг төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасныг холбогдох албаныхан хуулийн дагуу зохих түвшний хариу арга хэмжээг авч, 98,5 хувьтай шийдвэрлэж ажилласан байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын  зөвлөлийн хурлаар дээрхи өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайланг хэлэлцэж, цаашид иргэдэд тулгамдсан хүндрэл, бэрхшээлийг сонсож, хүлээн авч шийдвэрлэхэд анхаарах асуудлыг ярилцаж, тайлан мэдээллийг ЗГХЭГ-т уламжлахаар б
1/21/2021

Улаанбаатар хотод байгаа иргэдээ татан авах ажлыг зохион байгуулна

Шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод байсан Ховд аймгийн 4000 гаруй иргэнийг орон нутагт татан авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулсан. Одоо ч ажил, амьдралын шаардлагаар ирж буй иргэдийг хүлээж авсаар байна. Зарим иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэх, хулгайн замаар орон нутаг руу зорчих тохиолдол гарч байгаа нь ямар нэгэн эрсдэл үүсгэж болзошгүй. Тиймээс аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав Улсын болон
1/19/2021

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, 4 асуудал хэлэлцлээ

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, 4 асуудал хэлэлцлээ. Хурлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2021-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн аймгийн хэмжээнд 2021 онд хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар боллоо. Үүнд: Нийтээр тэмдэглэх баяр, ойн арга хэмжээ, тэмдэглэлт өдрүүд, сургалт семинар, соёл урлаг, спортын болон бусад
1/19/2021

БОЭТ нь өнгөрсөн онд 129 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ

Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр  Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн  үйл ажиллагаанд хяналт шинжилгээ-үнэлгээ хийжээ.Энэ үеэр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Дэлгэрсайхан тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлын талаар холбогдох удирдлага, эмч мэргэжилтэнтэй санал солилцлоо. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаториор өдөрт 350-400 о
1/19/2021

Аймгийн Онцгой комиссын гишүүд хуралдав

Өнөөдөр /2021.01.18/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар өмнөх хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлт, хүрсэн үр дүн, анхаарах асуудал, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан малчдад өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн БНХАУ-аас оруулж ирэх чацаргана, "Вестэрн Холдинг" ХХК-иас тавьсан Ховд Эко цементийн үйлдвэрийн багаж техник бусад материалыг тээвэрлэж Ховд аймаг руу оруулж өгөх хүсэлт зэргийг хэлэлцэж Улсын онцг
1/18/2021
Ховдын мэдээ