Admin 2/4/2025 Photo, Design 5 Л.Энхбаяр Эрүүл мэндийн газрын ажилтай танилцаж тулгамдаж буй асуудлын талаар ярилцав Салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудал, албан хаагчдын санал хүсэлтийг сонсох, салбарын хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажил, өөрчлөлт шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөх үүднээс Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Л.Энхбаяр салбар байгууллагуудаар ажиллаж байна. Өнөөдөр /2025.2.03/ аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж, байгууллагын удирдлага, ажилчидтай уулзалт зохион байгууллаа. Эрүүл мэндийн газар нь: -Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтэс,-Эмнэлгий 2/4/2025
Admin 2/4/2025 Photo, Design 5 Аймгийн Засаг даргын орлогч Э. Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллав Аймгийн Засаг даргын орлогч Э. Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 03-ны өдөр Дарви суманд ажиллалаа. Ажлын хэсэг:Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах,Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,Орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж гарц, шийдлийг ярилцаж хэрэгжүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилготой.Албаны төлөөлөл эхний ээлжид сумын удирдлагуудтай уулзаж, сумын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж а 2/4/2025
Admin 2/3/2025 Photo, Design 5 Ховд аймгийн Дөргөн сумын С.Пүрэвсүрэнгийн гэр бүл "Сайхан тэмээтэй ганган хос"-оор шалгарчээ Аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Буйлган шар тэмээн соёл уралдааны холбоо хамтран 2-р сарын 01-02-ны өдрүүдэд "ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН"-ийг амжилттай зохион байгуулав. Аймгийн Засаг даргын ивээл дор болсон тус арга хэмжээний үеэр "Сайхан тэмээтэй ганган хос" уралдаан зохион байгууллаа. Уралдаанд Ховд аймгийн Дөргөн, Манхан, Булган сум, Говь-Алтай аймгийн Бигэр сумаас нийт 6 хос оролцсоноос:Нэгдүгээр байрт Х 2/3/2025
Admin 2/1/2025 Photo, Design 5 Ховд аймаг: "ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН" эхэллээ Аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг аялал жуулчлалын газар, “БУЙЛГАН ШАР ТЭМЭЭН СОЁЛ, УРАЛДААНЫ ХОЛБОО” хамтран энэ сарын 01-02-ны өдрүүдэд "ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН" зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй арга хэмжээнд 250 орчим хүн оролцож цаашдын зорилго чиглэлээ ярилцаж байна.Арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа оролцож зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэн үг хэллээ. Тэрбээр:&n 2/1/2025
Admin 1/31/2025 Photo, Design 5 Эрдэнэбүрэн сумын цэцэрлэг ирэх онд 60 жилийн ойгоо тэмдэглэнэ Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр өнөөдөр /2025.01.31/ Эрдэнэбүрэн суманд ажиллахдаа Хүүхдийн цэцэрлэгээр орж ажил байдалтай нь танилцав.Тус цэцэрлэг нь 1966 онд байгуулагдсан. Ирэх онд 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. 13 багш, ажилчидтай. Өнөөдрийн байдлаар гурван бүлэгт 90 гаруй, хувилбарт сургалтад 20 гаруй хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна.Сургалтын үйл ажиллагаа хэвийн байгаа ч хүүхэд, багачуудын эрүү 1/31/2025
Admin 1/31/2025 Photo, Design 5 Эрдэнэбүрэн суманд өвөлжилт өнтэй байна Эрдэнэбүрэн сум нь 456 малчин өрхтэй. 2024 оны жилийн эцсээр хонин толгойд шилжүүлснээр 256354 толгой мал тоолуулжээ. 12 өрхийн 5000 гаруй мал Ховд сумын нутагт отроор өвөлжиж байна. Тус сумын хувьд энэ жил өвөлжилт харьцангуй өнтэй байна. Байгаль, цаг агаарын эрсдэлийг тооцож малчид өөрсдийн хэрэгцээнд, сум аюулгүйн нөөцдөө зохих хэмжээний өвс тэжээл бэлтгэн нөөцөлсөн гэж сумын Засаг дарга Ц.Алтангэрэл мэдээллээ.Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Эн 1/31/2025
Admin 1/31/2025 Photo, Design 5 Эрдэнэбүрэн сумын иргэдэд “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хөтөлбөр танилцуулжээ Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж байна. Өнөөдөр /2025.01.31/ аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. Ажлын хэсэг:-Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах,Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,-Орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж гарц, шийдлийг ярилцаж хэрэгжүүлэх, иргэдийн саналыг сонс 1/31/2025
Admin 1/31/2025 Photo, Design 5 Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын дунд сургууль 290 гаруй сурагчтай Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр өнөөдөр /2025.01.31/ Эрдэнэбүрэн суманд ажиллаж байна. Албан томилолтын хүрээнд тус сумын сургууль, сурагчдын дотуур байраар орж ажил байдалтай нь танилцав.Тус сургууль нь 46 багш ажилчидтай. 290 гаруй сурагчтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Дотуур байр 50 гаруй хүүхэд хүлээн авч байна.Багш ажилчдын ажиллах, сурагчдын сурч, амьдрах орчныг тохижуулсан, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Гэхдээ илүү 1/31/2025
Admin 1/31/2025 Photo, Design 5 Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх шаардлагатай Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр өнөөдөр /2025.01.31/ Эрдэнэбүрэн суманд ажиллаж байна. Албан томилолтын хүрээнд тус сумын Эрүүл мэндийн төвөөр орж ажил байдалтай нь танилцлаа. Мөн сум, багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төв нь 24 орон тоотой. Гурван их эмчтэй ажиллаж байна. Өвлийн улиралд өвчлөл харьцангуй нэмэгддэг. Зам дагуу, дайран өнгөрөх байршилтай 1/31/2025
Admin 1/31/2025 Photo, Design 5 Иргэдийн саналыг сонсож асуудлыг шийдвэрлэх ажил үргэлжилж байна Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Л.Энхбаярын баталсан хуваарийн дагуу албан байгууллагын удирдлагууд, ажил хариуцсан албан тушаалтнууд 7043-1111 төвд ажиллаж байна. Энэ нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах 7043-1111 утасны үйл ажиллагааг сайжруулах, иргэн, захиргааны байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, иргэдэд тулгамдаж буй асуудлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилготой. Хуваарийн дагуу энэ долоо хон 1/31/2025